Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Даниел 12:6 - Ариун Библи 2004

6 Тэдний нэг нь голын усан дээр зогсогч, маалинган хувцастай хүнд хандан —Эдгээр гайхамшгуудын эцэс болтол хэр удах вэ? гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

6 Тэдний нэг нь голын усан дээр зогсогч, маалинган хувцастай хүнд хандан —Эдгээр гайхамшгийн эцэс болтол хэр удах вэ? гэв.

Onani mutuwo Koperani




Даниел 12:6
16 Mawu Ofanana  

Бид өөрсдийн тэмдгүүдээ хардаггүй. Эш үзүүлэгч ч байхгүй бөгөөд Хэр удахыг мэдэх хүн ч бидний дунд алга.


Харагтун, зургаан эрэгтэй хүн, тус бүр гартаа хэмхлэх зэвсгийг барин хойд зүг уруу харсан дээд хаалгаар орж ирэв. Тэдний дунд маалинган хувцас өмссөн, бүсэлхийдээ бичгийн хэрэглэлтэй нэгэн хүн байв. Тэд орж ирээд, хүрэл тахилын ширээний дэргэд зогсов.


Тэгэхэд Даниел би харахад хоёр өөр хүн байсан бөгөөд нэг нь голын наад эрэгт, нөгөө нь голын цаад эрэгт зогсож байв.


Харин би сонссон боловч ойлгож чадсангүй. Тиймээс би —Эзэн минь, энэ бүх явдлын үр дүн юу болох вэ? гэж асуув.


Тэгээд би нэгэн ариун хүний өгүүлэхийг сонсов. Мөн өгүүлж буй ариун хүнд өөр нэгэн ариун хүн —Ариун газар болон тэнгэрийн цэргүүд хоёрыг гишгэгдэхийг зөвшөөрүүлэхийн тулд нүгэл айдсыг төрүүлсээр байхад өдөр бүрийн тахилын тухай энэхүү үзэгдэл хэдий болтол үргэлжлэх вэ? гэв.


Улаи голын эргийн дундаас хүний дуу гарч, тэрээр дуудаж, —Габриел аа. Энэ хүнд үзэгдлийг тайлбарла гэхийг би сонсов.


Түүнийг Чидун ууланд сууж байхад шавь нар Түүн уруу хэдүүлхнээ ирж, —Эдгээр зүйл чинь хэзээ болох юм бэ? Таны заларч ирэхэд болон үеийн төгсгөлд ямар шинж тэмдэг байх вэ? Бидэнд хэлээч гэсэнд


Хэзээ тийм юм болох юм бэ? Тэр бүхэн биелэгдэх үед ямар тэмдэг бий болох вэ? Бидэнд хэлээч хэмээв.


Ингэснээр эдүгээ чуулганаар дамжуулан Бурханы олон янзын мэргэн ухаан тэнгэрлэг газар дахь захирагчид болон эрх мэдэлтнүүдэд мэдэгдэх юм.


Тэнгэрээс илгээгдсэн Ариун Сүнсээр та нарт сайн мэдээг номлосон хүмүүсээр дамжуулан эдүгээ та нарт тунхаглагдсан эдгээр зүйлд эш үзүүлэгчид өөрсдөдөө бус, харин та нарт үйлчилж байсан нь тэдэнд илчлэгдсэн юм. Тэнгэр элч нар ч эдгээр зүйлийг харахыг хүсдэг.


Цэвэрхэн бөгөөд гялалзсан маалинган хувцастай, цээжээрээ алтан бүс бүсэлсэн, долоон гамшигтай долоон тэнгэр элч сүмээс гарч ирлээ.


Цагаан өнгөтэй цэвэрхэн, нарийн маалинган хувцас өмссөн, тэнгэр дэх дайчид цагаан зүсмийн морьд унан Түүнийг дагаж байв.


Тэд чанга дуугаар —Ариун ба үнэн Эзэн, Та хэдий хүртэл шүүхгүй, газар дээр нутаглагчдаас бидний цусны өшөөг авахгүй байх юм бэ? гэж хашхиран байлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa