Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Даниел 11:40 - Ариун Библи 2004

40 Эцсийн цагт Өмнө зүгийн хаан түүнтэй мөргөлдөх бөгөөд Умард зүгийн хаан тэрэг, морьт цэрэг болон олон хөлөг онгоцоор шуурга мэт түүний эсрэг дайрна. Тэрээр олон улсад халдаж, үерийн ус шиг халин өнгөрнө.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

40 Эцсийн цагт өмнө зүгийн хаан түүнтэй мөргөлдөж, умард зүгийн хаан тэрэгт цэрэг, морьт цэрэг, олон хөлөг онгоцоор шуурга мэт түүний эсрэг дайрна. Тэрээр олон улсад халдаж, үерлэн хальж өнгөрнө.

Onani mutuwo Koperani




Даниел 11:40
24 Mawu Ofanana  

Тэнгис хавийн зэлүүд газрын тухай зөн. Өмнөдийн нутгаар дайран өнгөрөх хуй салхи шиг тэрээр цөлөөс, аймшигт газраас ирнэ.


Тэдний сум нь хурц, нум нь хөвчилсөн, морьдын туурай нь цахиур мэт, тэрэгний мөөр нь хуй салхи мэт ажээ.


Үзэгтүн, уур хилэнгээ болон шүүлт зэмлэлээ галын дөлтэй хамт буулгахаар гал дотор ЭЗЭН ирэх болно. Түүний тэрэгнүүд хуй салхи мэт ажээ.


Үзэгтүн, тэрээр үүл мэт дээш гарч, түүний тэрэгнүүд хуй салхи мэт юм. Түүний морьд бүргэдээс илүү хурдан юм. Бид сүйрсэн учир гаслантай яа!


Би чамайг эргүүлж, чиний эрүүнд дэгээнүүд зоож, чамайг болон морьд, морин цэргүүд буюу чиний бүх цэргийг сүр жавхлантайгаар хувцасласан бүгдийг, бүгд илд барьсан халхавч бамбайтай агуу чуулганыг Би гарган авчирна.


Чи гарч шуурга мэт дайрна. Чи болон чиний хамаг цэргүүд, чамтай хамт байгч олон ард түмэн газрыг бүрхэх үүл адил байх болно».


Түүний хөвгүүд дайнд бэлтгэж, асар олон цэргийг тоо томшгүйгээр цуглуулна. Тэдгээрийн нэг нь үерийн ус шиг бууж ирээд, хальж, Өмнө зүгийн хааны бат цайзыг хүртэл дахин довтолно.


Өмнө зүгийн хаан хилэгнэн уурлаж, Умард зүгийн хаантай тулалдахаар очно. Умард зүгийн хаан тоо томшгүй их цэргийг цуглуулах боловч, тэдгээр нь Өмнө зүгийн хааны гарт автагдана.


Учир нь Умард зүгийн хаан дахин урьдынхаас илүү олон цэргийг цуглуулж, хэдэн жилийн дараа бүрэн зэвсэглэсэн их цэрэгтэйгээ дахин довтолно.


Үерийн ус шиг халих хүчнүүд түүний өмнө хамагдан цохигдож, гэрээний жонон ч мөн устгагдана.


Тэрээр их цэргийг дагуулан, өөрийн сүр хүч болон сэтгэл зоригийг Өмнө зүгийн хааны эсрэг илэрхийлнэ. Өмнө зүгийн хаан ч дайтахаар ихэд олон, маш хүчтэй цэргийг бэлтгэх боловч түүний эсрэг гарсан хуйвалдаануудаас болж дийлж чадахгүй.


Хэрсүү ухаантай зарим нь доройтон унах боловч энэ нь тэд эцсийн цаг хүртэл цэвэрлэгдэж, ариусгагдаж, шинэчлэгдэхийн тулд юм. Учир нь тогтоогдсон цаг хараахан болоогүй байна.


Тэрээр харийн бурхны тусламжтайгаар хамгийн бат цайзуудын эсрэг довтолно. Өөрийг нь хүлээн зөвшөөрөгчдөд тэрбээр агуу хүндэтгэл үзүүлж, тэднээр олон түмнийг захируулж, шагнал болгон тэдэнд газрыг хувааж өгнө.


Харин гүнжийн удам угсааны нэг хүн оронд нь гарч ирээд, Умард зүгийн хааны цэргийн эсрэг босож, цайзад нь цөмрөн орж, тэдний эсрэг байлдаж хүчээ харуулна.


Харин Даниел чи, цаг хугацааны төгсгөл хүртэл эдгээр үгсийг битүүмжилж, энэ номыг лацдагтун. Олон хүн нааш цааш яван, мэдлэг өсөн нэмэгдэнэ гэж хэлэв.


Тэрээр —Даниел аа, өөрийнхөө замаар явагтун. Учир нь эдгээр үгс эцсийн цаг хүртэл битүүмжлэгдэн, лацдагдсан юм.


Тэгээд тэр миний зогсож байсан газарт дөхөж ирсэнд, би айж, нүүрээрээ газар унав. Тэр надад —Хүний хүү, энэ үзэгдэл төгсгөлийн цагт хамаарч байгаа гэдгийг ойлгогтун гэв.


Үй олны тэргүүлэгчийг Та өөрийнх нь жадаар нэвт хатгасан. Тэд биднийг тараан бутаргахаар шууран ирсэн билээ. Тэдний баясах нь дарлагдсан хүмүүсийг нууцаар цөлмөн залгигчдын баясалтай адил байсан юм.


Тэгээд ЭЗЭН тэдний дээр үзэгдэн, Түүний сум аянга мэт харвана. Эзэн БУРХАН бүрээгээ үлээж, өмнөдийн хүчит шуурганаар давшина.


Зургаа дахь нь аягатайгаа агуу их Евфрат мөрөнд асгасанд ус нь ширгэв. Ингэснээр нар мандах зүгээс ирэх хаадад зам бэлтгэгдэх юм.


Морьт цэргийн тоо нь хоёр зуун сая аж. Би тэдний тоог сонсов.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa