Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Даниел 11:11 - Ариун Библи 2004

11 Өмнө зүгийн хаан хилэгнэн уурлаж, Умард зүгийн хаантай тулалдахаар очно. Умард зүгийн хаан тоо томшгүй их цэргийг цуглуулах боловч, тэдгээр нь Өмнө зүгийн хааны гарт автагдана.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

11 Өмнө зүгийн хаан хорсож, умард зүгийн хаантай тулалдахаар очно. Умард зүгийн хаан тоо томшгүй их цэргийг цуглуулах боловч, тэдгээр нь өмнө зүгийн хааны гарт автана.

Onani mutuwo Koperani




Даниел 11:11
13 Mawu Ofanana  

Тэр үед нэгэн эш үзүүлэгч Израилийн хаан Ахабт ирэн, —ЭЗЭН ийн айлдаж байна. “Чи ийм их цэргийг үзсэн үү? Харагтун. Өнөөдөр би тэднийг чиний гарт оруулж, чи Миний ЭЗЭН мөн болохыг мэднэ” хэмээв гэж хэлэв.


Тэгэхэд Бурханы хүн ойртон ирж, Израилийн хаанд хандан —ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Арамейчууд «ЭЗЭН бол уулын бурхан болохоос тал газрын бурхан биш» гэж хэлсэн учир Би энэ их цэргийг чиний гарт өгнө. Тэгээд Намайг ЭЗЭН мөн гэдгийг чи мэдэх болно” хэмээв гэж хэллээ.


Учир нь хүний уур хилэн Таныг магтах болно. Уур хилэнгийн үлдэгсдээр Та Өөрийгөө хүрээлүүлнэ.


Одоо Би эдгээр бүх нутгийг Өөрийн зарц, Вавилоны хаан Небухаднезарын гарт өгсөн бөгөөд Би мөн түүнд үйлчлүүлэхээр талын зэрлэг амьтдыг түүнд өгсөн юм.


Тоо томшгүй цэргийг олзолсны дараа, Өмнө зүгийн хааны зүрх омог дээрэнгүй болж, түм түмээр устгах боловч ялалтад хүрэхгүй.


Эцсийн цагт Өмнө зүгийн хаан түүнтэй мөргөлдөх бөгөөд Умард зүгийн хаан тэрэг, морьт цэрэг болон олон хөлөг онгоцоор шуурга мэт түүний эсрэг дайрна. Тэрээр олон улсад халдаж, үерийн ус шиг халин өнгөрнө.


Гэвч Дорно ба Умард зүгээс ирсэн цуу үгс түүнийг зовоох бөгөөд тэрээр олон түмнийг хядаж устгахаар уур хилэнтэйгээр гарах болно.


Дараа нь Өмнө зүгийн хаан өөрийн жононгуудын нэгэнтэй хамт хүчтэй болох бөгөөд тэр жонон түүнээс илүү хүчтэй болж эрх мэдлийг олно. Түүний эрх мэдэл үнэхээр агуу их болно.


Аливаа нутагт нутаглах хүний хөвгүүд, хээрийн араатан болон огторгуйн шувуудыг Тэрээр таны гарт өгч, захируулсан бөлгөө. Та бол тэрхүү алтан толгой мөн.


Тэрээр өнөөх хуцанд ойртож ирэхийг би харсан. Ухна түүнд хилэгнэсэн байлаа. Тэрээр түүнийг мөргөж, хоёр эврийг нь хугалсан бөгөөд хуц түүнийг эсэргүүцэх хүчгүй байв. Ухна хуцыг газар чулуудаж, дээр нь гишгэчсэн бөгөөд хуцыг ухны хүчнээс аврах хэн ч байхгүй байлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa