Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Амос 9:14 - Ариун Библи 2004

14 Би бас Миний ард түмэн болох Израилийн олзлогдогсдоос буцаан авчирч, тэд нуранги хотуудыг дахин босгон амьдрах болно. Тэд бас усан үзэм, үзмийн төгөл тарьж, дарсыг нь уун, цэцэрлэгүүдийг байгуулж, жимсийг нь идэх болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

14 Би олзлолоос Израиль түмнээ эргүүлж, Нуранги хотуудыг тэд дахин босгож амьдрах болно. Усан үзмийн төгөл тарьж, Дарсыг нь уун цэцэрлэгүүдийг байгуулж, Жимсийг нь идэх болно.

Onani mutuwo Koperani




Амос 9:14
31 Mawu Ofanana  

Талбайд тариа тариулж, усан үзмийн талбай байгуулуулж, Үр жимс сайтай ургацыг хураалгахын тулд болой.


Өө, Израилийн аврал Сионоос гараасай! Бурхан Өөрийн олзлогдогсдыг буцаан авчрахад Иаковыг баясга, Израилийг баярлуул.


Нүдээ өргөн орчин тойрноо харагтун. Тэд бүгдээрээ цуглан, чам дээр ирж байна. Чиний хөвгүүд алс холоос ирнэ. Чиний охид гар дээр тэврүүлэн ирнэ.


Тэгээд эртний балгаснуудыг сэргээн босгож, урьдын эвдэрсэн газруудыг янзалж, олон үеийн туршид хоосорч сүйрсэн хотуудыг шинэчлэн засварлана.


Тэд гэр барьж, түүн дотроо сууна. Тэд бас усан үзэм тариалж, үр жимсийг нь иднэ.


Би тэднийг үндсээр нь тастасны дараа Би тэднийг дахин энэрнэ. Би тэднийг буцаагаад хүн нэг бүрийг өөрийнх нь өв уруу, өөрийнх нь нутаг уруу авчирна.


харин «Израилийн хөвгүүдийг хойд зүгийн нутгаас болон Өөрөө тэднийг хөөн зайлуулж аваачсан бүх орнуудаас авчирсан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая» гэж хэлэгдэх өдрүүд ирж байна. Учир нь Би тэдний эцэг өвгөдөд өгсөн тэдний өөрсдийн нутагт тэднийг авчрах болно.


харин «Израилийн гэрийнхний үр удмыг хойд зүгийн нутгаас болон Миний тэднийг зайлуулсан бүх орнуудаас авчирч, удирдсан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая» гэж хэлэх өдрүүд ирж байна. Тэгэхэд тэд өөрсдийн хөрсөн дээр амьдарна”.


Учир нь Би сайны төлөө Өөрийн мэлмийг тэдэн дээр тогтоох бөгөөд Би тэднийг энэ нутаг уруу дахин авчирна. Би тэднийг барьж босгох бөгөөд унагахгүй, тэднийг тарьж суулгах бөгөөд зулгааж тастахгүй.


Би Та нарт олдоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би та нарын сайн сайхныг сэргээж, та нарыг бүх үндэстнүүд болон Миний та нарыг зайлуулсан бүх газруудаас цуглуулах болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Миний та нарыг цөллөгт илгээсэн газраас Би та нарыг буцаан авчирна».


ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би Иаковын майхнуудын сайн сайхныг сэргээн, түүний амьдардаг газруудад өршөөл үзүүлнэ. Хот өөрийн балгас дээр дахин баригдаж, ордон өөрийн зөв газартаа босох болно.


Учир нь харагтун, Би Өөрийн хүмүүс Израиль болон Иудагийн сайн сайхныг сэргээх өдрүүд ирж байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би бас тэдний эцэг өвгөдөд өгсөн нутагт та нарыг буцаан авчирч, тэд түүнийг эзэмших болно» гэж ЭЗЭН айлдаж байна”.


Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би тэдний сайн сайхныг сэргээх үед тэд Иудагийн нутагт болон түүний хотуудад дахин нэг удаа энэ үгийг хэлэх болно. «Зөв шударгын гэр, ариун толгод оо, ЭЗЭН чамайг ерөөх болтугай!»


“Зулгаан зумлаж, эвдлэн хямруулж, хөмрүүлж, сүйтгэж, мөн гай гамшгийг авчрахын тулд Би харсан шигээ барьж, тарьж ургуулахын тулд Би тэднийг харна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Чи дахин Самарийн толгод дээр усан үзмийн цэцэрлэгүүдийг суулгана. Тариаланчид тарьж, таашаах болно.


Учир нь Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Энэ нутагт гэрүүд, талбайнууд болон усан үзмийн талбайнууд дахин худалдагдан авагдах болно» хэмээв” гэж хэлсэн.


Үзэгтүн, Өөрийн уур, хилэн хийгээд их зэвүүцлээр тэднийг зайлуулсан бүх нутгаас Би тэднийг цуглуулна. Би тэднийг энэ газарт буцаан авчирч, тэднийг аюулгүй амьдруулна.


баяр хөөр болон баяр баясгалангийн дуу, сүйт залуу болон сүйт бүсгүйн дуу буюу “ЭЗЭН сайн, Түүний хайр энэрэл үүрдийн учраас түмэн цэргийн ЭЗЭНд талархлыг өргөгтүн” гэж хэлэх хүмүүсийн дуу сонсогдоно. Мөн ЭЗЭНий өргөөнд талархлын тахилуудыг авчрах хүмүүсийн дуу сонсогдох болно. Учир нь анх байсан шиг нь Би газар нутгийн сайн сайхныг сэргээнэ» гэж ЭЗЭН айлдаж байна.


Би Иуда болон Израилийн сайн сайхныг сэргээж, анх байсан шиг нь тэднийг дахин барьж босгоно.


Тэгэвч Би Содом болон түүний охидыг, Самари болон түүний охидыг олзноос сэргээн, мөн тэдний хамт чамайг өөрийг чинь олзноос гаргана.


Тэд тэнд аюулгүй суух болно. Би тэдний эргэн тойронд тэднийг жигшигчид дээр шүүлтийг буулгах цагт, тэд байшингуудыг барьж, усан үзмийн цэцэрлэгүүд байгуулж, аюулгүй амьдрах болно. Тэгээд тэд Намайг тэдний Бурхан ЭЗЭН гэдгийг мэдэх болно»”.


Тэдэнд хэл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун. Би Израилийн хөвгүүдийг очсон үндэстнүүдийнх нь дундаас авч, тэднийг зүг бүрээс цуглуулж, төрөлх нутагт нь аваачна.


Тиймийн тул Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Эдүгээ Би Иаковын олзлогдогсдыг буцааж, Израилийн хамаг гэрийг өршөөх болно. Би Өөрийн ариун нэрийн төлөө хартай байх болно.


Тиймээс та нар ядуу хүнд татвар ногдуулж, тэднээс тарианы алба гувчуур нэхсэн учраас та нар сайн зассан чулуун байшингууд барьсан ч гэсэн тэндээ амьдрахгүй. Та нар тааламжит усан үзмийн төглүүдийг тарьсан ч гэсэн тэдний дарснаас нь уухгүй.


Цаашилбал, тэдний баялаг нь олз болж, тэдний байшингууд эзгүйрнэ. Тийм ээ, тэд байшингуудыг барих боловч тэндээ амьдрахгүй, усан үзмийн талбай байгуулах боловч дарснаасаа уухгүй”.


Эрэг нь Иудагийн гэрийн үлдэгсдэд зориулагдана. Тэд тэнд бэлчих болно. Үдэш тэд Ашкелоны гэрүүдэд хэвтэнэ. Учир нь тэдний Бурхан ЭЗЭН тэднийг халамжилж, тэдний амжилтыг сэргээнэ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa