Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Амос 9:11 - Ариун Библи 2004

11 Тэр өдөр Давидын нурж унасан бүхээгийг Би босгож, түүний цөмөрхийнүүдийг шаван битүүлнэ. Мөн Би түүний балгаснуудыг босгож, түүнийг эртний өдрүүдийнх шиг нь дахин байгуулна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

11 Тэр өдөр Давидын нурсан асрыг Би босгож, Цөмөрхийнүүдийг нь шавж битүүлнэ. Балгаснуудыг нь босгож, Эртний өдрүүдийнх шиг нь дахин барина.

Onani mutuwo Koperani




Амос 9:11
37 Mawu Ofanana  

Та түүний дээр болон түүний гэр орон, түүнд байгаа бүхний дээр бүх талд нь хэрэм босгоогүй гэж үү? Та түүний гарын бүтээлийг ерөөж, түүний эд баялаг нутагт нь олширлоо.


Би эртний өдрүүдийг санадаг. Би Таны үйлс бүхнийг тунгаадаг. Би Таны гарын үйлсийг нягтлан боддог.


Замаар явж өнгөрөгч бүхэн жимсийг нь түүхээр Юунд Та түүний ханыг нураасан бэ?


Та түүний бүх ханыг эвдсэн. Та түүний бат цайзуудыг сүйрүүлсэн.


Энэрэл хайраар нэгэн сэнтий босгогдож, Давидын майханд шударгаар шүүгч тэнд сууна. Тэр шударга үнэнийг хайж, зөв явдалд алгуурлахгүй.


Одоо Би Өөрийн усан үзмийн талбайд юу хийх гэж байгаагаа та нарт өгүүлье. Би түүний хайс шивээг авч хаяад, шатаана. Би ханыг нь нурааж талхлагдсан газар болгоно.


Танай хүмүүс эрт цагт эвдэрсэн балгаснуудыг дахин сэргээн, олон үеийн сууриудыг босгоно. Тэгээд чамайг «Цөмөрхийг сэргээн босгогч, оршин суух гудамжийг засагч» гэж нэрлэнэ.


Дараа нь Түүний ард түмэн Мосегийн үеийн эртний өдрүүдийг дурсан санасан. Өөрийн сүргийн хоньчидтой нь хамт тэднийг тэнгисээс гаргасан Тэр хаана байна вэ? Тэдний дунд Өөрийн Ариун Сүнсийг оруулсан Тэр хаана байна вэ?


Би Иаковаас үр удмыг нь, Иудагаас Миний уулсыг өвлөгчийг гарган авчирна. Тэр ч байтугай Миний сонгосон хүмүүс үүнийг өвлөн, Миний зарц нар тэнд амьдарна.


Эсвэл өөр нэгэн мөчид Би үндэстнийг, эсвэл хаанчлалыг барьж босгон, тарьж ургуулах тухай ярьж магадгүй.


«Харин тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНд, мөн тэдний төлөө Миний босгох өөрсдийн хаан Давидад үйлчилнэ.


Би тэднийг амийг нь эрэгч хүмүүсийн хүчинд буюу Вавилоны хаан Небухаднезар болон түүний түшмэдийн гарт тушаана. Харин, үүний дараа тэр нь хуучин цаг үеийнх шиг оршин суугчидтай болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Бид сэргээгдэхийн тулд, ЭЗЭН, биднийг Өөр уруугаа сэргээгээч. Урьдынх шиг бидний өдрүүдийг шинэчлээч.


Хээрийн бүх модод Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. Би өндөр модыг нам болгож, намхан модыг өндөр болгож, ногоон модыг хувхайруулж, хатсан модыг сагсайлган ургуулдаг. Би бол ЭЗЭН. Би айлдсан бөгөөд Би үүнийг үйлдэнэ.


Би чиний дээр хүн, амьтныг олшруулна. Тэд өсөж, өнөр өтгөн болно. Би чамайг урьдын адил оршин суугчидтай болгож, анхныхаас илүү сайнаар чамд хандах болно. Тийнхүү чи Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.


Үүний дараа Израилийн хөвгүүд эргэж, өөрсдийн Бурхан ЭЗЭН, өөрсдийн хаан Давидыг хайх болно. Эцсийн өдрүүдэд ЭЗЭНд болон Түүний сайн сайхан уруу тэд чичрэн ирэх болно.


Гэвч Сион уулан дээр аврал оршиж, энэ уул нь ариун байх болно. Иаковын гэр нь өөрсдийн эд хөрөнгөө эзэмших болно.


Харин Бетлехем Ефрата аа, хэдийгээр чи Иудагийн бүлүүдийн дунд өчүүхэн авч, Миний төлөө Израилийг захирах Нэгэн нь чамаас төрөн гарах болно. Энэ нь эртнээс хийгээд мөнхөөс үүдэлтэй”.


Энэ нь хана хэрмээ барих өдөр болно. Тэр өдөр чиний хил хязгаар өргөсөх болно.


Өөрийн өвийн сүрэг болох ард түмнээ Өөрийн очирт таягаараа хариулаач. Тэд үржилт талбайн дунд, модот газарт дангаараа оршдог.


Дайсан минь, надаас болж бүү баяс! Хэдийгээр би унавч, босох болно. Хэдийгээр би харанхуйд амьдравч ЭЗЭН миний гэрэл юм.


Давидын гэрийн алдар, Иерусалимын оршин суугчдын алдар нь Иудагаас өндөрт өргөгдөхгүй байхын тулд эхлээд ЭЗЭН Иудагийн майхнуудыг аварна.


Гебагаас Иерусалимын өмнө орших Риммон хүртэлх бүх нутаг нь тал болон хувирах боловч Иерусалим өндийн, Бениамины Дааман Хаалганаас Нэгдүгээр Дааман Хаалганы газрын цаадах Булангийн Дааман Хаалга хүртэл, Хананелын Цамхгаас хааны усан үзмийн шахуурга хүртэлх байрлал дээрээ үлдэнэ.


Тэгээд түүнд “Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Мөчир хэмээх нэртэй хүнийг үзэгтүн. Юу гэвэл, Түүний байгаа газраас Тэр ургаж нахиалдаг. Тэр ЭЗЭНий сүмийг барих болно.


Израилийг хүчээ авах зуур Едом нь эзлэгдэж, Сеир болон түүний дайснууд ч бас эзлэгдэнэ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa