Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Амос 8:9 - Ариун Библи 2004

9 Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Би үд дунд нарыг жаргааж, гэрэлтэй өдөр газрыг харанхуй болгохын тулд энэ нь тэр өдөрт болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

9 Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Тэр өдөр Би үд дунд нарыг жаргааж, Гэрэлтэй өдөр газрыг харанхуй болгоно.

Onani mutuwo Koperani




Амос 8:9
18 Mawu Ofanana  

Өдрөөр тэд харанхуйтай учирч, үд дунд ч шөнө мэт тэмтэчдэг.


Тэнгэрийн одод болон одны ордууд гэрлээ өгөхгүй бөгөөд мандах наран харанхуйлж, сар гэрлээ тусгахгүй.


Тэрээр харанхуйг авчрахаас өмнө, мөн бүрэнхий уулс дээр хөл чинь бүдрэхээс өмнө та нарыг гэрэл гэгээг найдан хүлээх хооронд Тэрээр түүнийг гүн харанхуй, үхлийн сүүдэр болгохоос өмнө өөрсдийн Бурхан ЭЗЭНд алдрыг өргө.


Долоон хөвгүүн төрүүлсэн эх бэтгэрдэг. Амьсгалах нь ч хүндрэлтэй. Хэдийгээр өдөр байвч, түүний нар нь жаргажээ. Тэрээр ичгүүр болж, басамжлагдав. Тиймээс Би тэдний амьд үлдэгсдийг дайснуудынх нь өмнө илдэнд тушаана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Би чамайг сөнөөх цагт тэнгэрийг халхалж, оддыг нь бөхөөнө. Би нарыг үүлээр далдлан, сар ч гэрлээ өгөхгүй.


Учир нь харагтун, уулсыг бий болгож, салхийг бүтээж, Өөрийн бодлуудаа хүнд тунхагладаг, үүрийн туяаг харанхуй болгож, дэлхийн өндөр газруудад гишгэн явдаг Нэгэн болох Түүний нэр нь түмэн цэргийн ЭЗЭН Бурхан юм.


Тэр Плеиадесыг, Орионыг бүтээж, гүн харанхуйг өглөөгөөр сольдог. Мөн өдрийг шөнө болгон харанхуйлуулж, далайн усыг дуудан газрын гадаргуу дээр асгадаг. Түүний нэр бол ЭЗЭН.


Тийм учраас энэ нь та нарт үзэгдэлгүй шөнө, мэргэ төлөггүй харанхуй болно. Нар эш үзүүлэгчид дээр шингэж, өдөр нь тэднийг бүрхэх харанхуй болно.


Энэ нь өдөр ч, шөнө ч байхгүйгээрээ ЭЗЭНд танигдах ер бусын өдөр байх болно. Гэвч тэр үед үдшийн цагаар гэрэлтэй байх болно.


Гэвч гамшгийн тэр өдрүүдийн дараа тэр даруй нар харанхуйлж, сар гэрэлтэхгүй, одод тэнгэрээс унаж, тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэх болно.


Зургадугаар цагаас есдүгээр цаг хүртэл бүх газрыг харанхуй нөмрөн авлаа.


Зургадугаар цаг болоход, харанхуй есдүгээр цаг хүртэл бүх газрыг бүрхэв.


Энэ нь зургадугаар цагийн орчим байсан бөгөөд есдүгээр цаг хүртэл бүх газрыг харанхуй нөмрөв.


Түүнийг зургаа дахь лацыг эвдэх үед би харж байлаа. Асар хүчтэй газар хөдлөлт болж, нар хялгасаар хийсэн таар мэт харлаж, сар бүхэлдээ цус мэт улаан болов.


Дөрөв дэх тэнгэр элч бүрээгээ таттал, нарны гуравны нэг, сарны гуравны нэг болон оддын гуравны нэг нь цохигдов. Ингэснээр тэдгээрийн гуравны нэг нь харанхуйлах бөгөөд өдрийн гуравны нэг нь гэрэлгүй болж, шөнийнх ч мөн адил болох ажээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa