13 Тэр өдөр үзэсгэлэн гоо онгон охид болон залуус цангаснаас болж ухаан алдах болно.
13 Тэр өдөр үзэсгэлэн гоо онгон охид, залуус Цангаснаас болж ухаан алдана.
Бурхан, Та бол миний Бурхан. Би Таныг чин сэтгэлээс хайх болой. Усгүй, хуурай, ангамал газарт Сэтгэл минь Танаар цангаж, махан бие минь Таныг хүсэн хүлээдэг.
Залуу хүн ч ядарч сульдан, идэр хөвгүүд ч бүдэрдэг.
Тийм учраас Эзэн тэдний залуусаас ч таашаал авахгүй. Өнчин, бэлэвсэн хүмүүсийг нь ч Тэр өрөвдөхгүй. Учир нь тэд бүгдээрээ бурхангүй ба бурууг үйлдэгчид ажээ. Ам болгон мунхаг зүйл ярьж байна. Энэ бүхнээс үл хамааран, Түүний уур хилэн эргэхгүй, Өөрийн мутраа сунгасан хэвээр байна.
Дибонд оршин суугч охин оо, алдраасаа буун ирж, хатаж хагарсан газар дээр суу. Учир нь Моабыг устгагч нь чиний эсрэг ирж, бат цайзуудыг чинь нураав.
“ЭЗЭН бол зөв шударга. Учир нь би Түүний тушаалуудын эсрэг тэрсэлжээ. Бүх хүмүүс ээ, одоо сонсож, өвдөлтийг минь харагтун. Онгон охид болон залуус минь олзлогдон оджээ.
Сионы охины ахмадууд газар сууна, тэд чив чимээгүй байна. Тэд толгой дээрээ шороо цацаж Өөрсдөдөө таар бүсэлжээ. Иерусалимын онгон охид толгойгоо газар хүртэл гудайлгажээ.
Гудамжинд газар дээр хөгшин залуугүй хэвтэцгээнэ. Миний онгон охид болон залуус минь илдэнд унажээ. Та Өөрийн уурын өдөрт хядаж, Та өршөөлгүйгээр устгалаа.
Эс тэгвэл Би түүнийг нүцгэлэн, анх мэндэлсэн өдрийнх шиг нь түүнийг ил гаргана. Би бас түүнийг цөл мэт, зэлүүд газар мэт болгон, цангааж алах болно.
Учир нь тэдний эх завхайрсан. Тэднийг тээсэн тэр эм ичгүүрийг үйлджээ. Учир нь тэр «Надад миний талх, миний усыг ба миний ноос, миний маалинга ба миний тос, миний дарсыг өгдөг нууц амрагуудынхаа араас би явна» гэж хэлжээ.
Тэд ямар үзэсгэлэнтэй, хөөрхөн байх бол оо! Үр тариа залуусыг хөгжөөж, шинэ дарс онгон охидыг баясгана.
Гадаах нь сэлмэнд, доторх нь айдаст нэрвэгдэнэ. Идэр залуус, охид, нялхас, өтгөс бүгдээрээ мөхнө.