Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Амос 7:9 - Ариун Библи 2004

9 Исаакийн мөргөлийн өндөрлөгүүд эзгүйрч, Израилийн ариун газрууд нь хоосон хэвтэх болно. Дараа нь Би Иеробоамын гэрийн эсрэг илдтэйгээр босох болно”.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

9 Исаакийн мөргөлийн өндөрлөгүүд эзгүйрч, Израилийн ариун газрууд нуранги болно. Би Иеробоамын гэрийн эсрэг илдтэй босох болно”

Onani mutuwo Koperani




Амос 7:9
16 Mawu Ofanana  

Тэгээд Израиль хамаг хөрөнгө хогшлоо авч хөдлөөд, Беершебад ирж, эцэг Исаакийнхаа Бурханд тахил өргөв.


Тэрээр ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв. Тэрээр Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын бүх нүглүүдээс холдож зайлсангүй.


Ариун ард түмэн чинь Таны ариун газрыг богино хугацаанд эзэмшсэн. Бидний дайснууд нураан гишгэсэн.


Бид жигшүүрт зүйлс сонссон учир бид ичиж байна. Бидний нүүр царайнуудыг шившиг бүтээв. Учир нь харийнхан ЭЗЭНий өргөөний ариун газрууд уруу оржээ.


“Израилийн уулс аа, Эзэн БУРХАНы үгийг сонс. Эзэн БУРХАН уулс, толгод, жалгууд хийгээд хөндийнүүдэд хандан ийнхүү айлдаж байна. «Харагтун. Би Өөрөө та нарын дээр илдийг авчрах гэж байна. Би та нарын мөргөлийн өндөрлөгүүдийг устгах болно.


Бас Израилийн нүгэл болох Авены мөргөлийн өндөрлөгүүд нураагдах болно. Тэдний тахилын ширээнүүд дээр үүргэнэ, халгай ургана. Тэгээд тэд уулсад хандан “Биднийг нөмөр” гээд, толгодод хандан “Бидэн дээр уна” хэмээн хэлэх болно.


“Учир нь Би Израилийн гэм зөрчлийг шийтгэх өдөрт бас Бетелийн тахилын ширээнүүдийг ч шийтгэнэ. Тахилын ширээний эврүүд таслагдаж газарт унана.


Харин Бетел уруу бүү ханд, Гилгал уруу бүү оч, Беершебаг бүү туулан яв. Учир нь Гилгал заавал олзлогдон явж, Бетел сүйрэлд учрана”.


Учир нь Амос ийнхүү хэлж байна. “Иеробоам илдээр үхнэ. Израиль гарцаагүй өөрийн нутгаасаа цөллөгт явах болно” гэсэн.


Харин цаашид Бетелд бүү эш үзүүл. Учир нь энэ газар нь хааны ариун газар, дээдсийн өргөө гэж хэлсэн.


Самарийн буруугаар тангарагладаг хүмүүсийн хувьд, «Дан аа, чиний бурхны амьд буйгаар тангараглая», мөн «Беершебагийн замын амьд буйгаар тангараглая» хэмээгчдийн хувьд, тэд унаад дахин өндийхгүй”.


Тахилын ширээний хажууд зогсож буй Эзэнийг би харсан бөгөөд Тэр “Босгуудыг нь ганхуулахын тулд баганануудын толгойг нь цохь. Тэдний бүгдийнх нь толгой дээр тэдгээрийг эвд. Тэгээд би тэдний үлдэгдлийг илдээр алах болно. Тэднээс нэг ч оргодол зайлахгүй, нэг ч дүрвэгч зугтахгүй.


Энэ бүгд нь Иаковын тэрслэл, Израилийн гэрийн нүглүүдийн төлөө юм. Иаковын эсэргүүцэл нь юу вэ? Самари биш гэж үү? Иудагийн өндөр газрууд нь юу вэ? Иерусалим биш гэж үү?


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa