Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Амос 7:8 - Ариун Библи 2004

8 ЭЗЭН надад —Амос аа, чи юу харж байна вэ? гэхэд би, “Тэгшлүүр” гэв. Тэгэхэд Эзэн “Харагтун, Би Өөрийн ард түмэн Израилийн дунд тэгшлүүрийг тавих гэж байна. Би тэднийг цаашид хэлтрүүлэхгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

8 ЭЗЭН, надад —Амос оо, чи юу харж байна вэ? гэхэд би “Тэгшлүүр” гэв. Тэгэхэд Эзэн “Харагтун, Би Өөрийн ард түмэн Израилийн дунд Тэгшлүүр тавих гэж байна. Би тэднийг цаашид хэлтрүүлэхгүй.

Onani mutuwo Koperani




Амос 7:8
15 Mawu Ofanana  

Би Иерусалимын дээгүүр Самарийн олсыг болон Ахабын гэрийн тэгшлүүрийг татна. Хүн тавгаа арчаад, эргүүлэн хөмөрдөг шиг Би Иерусалимыг арчиж хаях болно.


Би шударга ёсыг хэмжих шугам болгон, үнэн зөвийг түвшин болгоно. Худлын хоргодох газрыг мөндрөөр арчин, нууц газрыг усаар нөмөргөнө.


Харин тэнд ятуу, зараа нутаглан, шар шувуу, хэрээ үүрлэнэ. Тэр Едомын дээгүүр эзгүйрлийн шугам болон хоосролын хүндрүүлэгч татна.


ЭЗЭН тунхаглаж байна. “Намайг орхисон чи арагшаа явсаар л байна. Тиймээс Би чиний эсрэг гараа сунгаж, чамайг устгана. Би зөөлөн хандсаар байгаад залхжээ.


Сионы охины хана хэрмийг устгахаар ЭЗЭН шийдэв. Тэрээр шугам татаж, Өөрийн мутрыг сүйтгэхээс холдуулаагүй бөгөөд Тэрээр хана хэрэм болон хамгаалалтыг гашуудуулсан юм. Тэд хамтдаа сульдан доройтов.


Дараа нь Гомер дахин жирэмслэн охин төрүүлжээ. ЭЗЭН Хосеад —Тэр охиныг Ло-рухама хэмээн нэрлэ. Учир нь Би Израилийн гэрийг цаашид өрөвдөхгүй, тэднийг хэзээ ч уучлахгүй.


Тэр надад ийнхүү үзүүлсэн. Харагтун, Эзэн босоо хананы дэргэд Өөрийн мутартаа тэгшлүүрийг барин зогсож байлаа.


Тэр —Амос аа, чи юу харж байна вэ? гэхэд би —Зуны жимстэй сагс гэсэн. Тэгэхэд ЭЗЭН надад —Миний ард түмэн Израилийн эцэс ирсэн. Би хойшид тэднийг хэлтрүүлэхгүй.


Гэмийг уучилдаг, Өөрийн өвийн үлдэгсдийн тэрслүү үйлдлийг хэрэгсдэггүй Тантай адил Бурхан хэн юм бэ? Тэр хувиршгүй хайранд баясдаг тул уур хилэнгээ мөнхөд хадгалдаггүй.


Жижиг юмсын өдрийг хэн үзэн ядсан бэ? Харин эдгээр долоо нь Зеруббабелын гар дахь тэгшлүүрийг харахдаа баярлах болно. Тэдгээр нь дэлхий даяар хэрэн хэсэх ЭЗЭНий мэлмий юм гэв.


Тэр надаас —Чи юу харж байна вэ? гэсэнд би —Би харж байна. Оройдоо хул бүхий бүхэлдээ алтан дэнлүүний суурь болон түүн дээр орой дээрх дэнлүү тус бүрд хамаарах долоон сувгуудтай долоон дэнлүүг харав.


Тэр надад —Чи юу харав? гэсэнд би хариуд нь —Би нисэж буй хуйлмал ном харж байна. Түүний урт нь хорин тохой, өргөн нь арван тохой юм гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa