Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Амос 7:6 - Ариун Библи 2004

6 ЭЗЭН энэ тухай Өөрийн бодлоо өөрчилсөн. —Энэ нь бас болохгүй гэж Эзэн БУРХАН айлдлаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

6 ЭЗЭН энэ тухайд бодолоо өөрчлөн —Энэ нь бас бүү болог гэж Эзэн БУРХАН айлдлаа.

Onani mutuwo Koperani




Амос 7:6
16 Mawu Ofanana  

ЭЗЭН —Би тэднийг бүтээсэндээ харамсаж байгаа учир Өөрийн бүтээсэн хүнийг газрын хөрснөөс арчин зайлуулахдаа хүнээс авахуулаад мал адгуус, мөлхөгчид, жигүүртэн шувуудыг ч хүртэл үлдээхгүй гэж хэлэв.


Мөн Иерусалимыг сүйтгэхээр Бурхан тэнгэр элчээ тийшээ илгээв. Гэвч тэнгэр элч Иерусалимыг сүйтгэхэд бэлэн байх үед ЭЗЭН хараад, гай гамшиг буулгах гэж байгаадаа харуусаж, сүйрүүлэгч тэнгэр элчид хандан —Хангалттай. Одоо гараа авагтун гэж тушаав. ЭЗЭНий тэнгэр элч иебус хүн Орнаны үтрэмийн хажууд зогсож байв.


Тэр тэдний төлөө Өөрийн гэрээг санаж, Өөрийн хайр энэрлийн үлэмж ихийн ёсоор зөөлрөв.


Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмнийг шүүж, Өөрийн зарц нарыг өршөөнө.


Харин Тэр өршөөнгүй байн гэм бурууг уучилж, тэднийг устгаагүй. Тэр Өөрийн уурыг олонтаа барьж, Өөрийн бүхий л хилэнгээ хөдөлгөөгүй.


Өө, ЭЗЭН, буцаж ирээч. Хэдий болтол вэ? Өөрийн зарц нарыг өрөвдөөч.


Тиймээс ЭЗЭН Өөрийн ард түмэн дээр буулгана гэж айлдсан хөнөөлт санаагаа өөрчлөв.


Иудагийн хаан Хезекиа болон бүх Иуда түүнийг алсан уу? Тэрээр ЭЗЭНээс эмээн, ЭЗЭНий тааллыг гуйсан бөгөөд ЭЗЭН тэдний эсрэг зарласан золгүй явдлын талаар Өөрийн бодлоо өөрчлөөгүй гэж үү? Харин бид өөрсдийнхөө эсрэг агуу том бузар муу зүйл үйлдэж байна гэж хэлэв.


“Хэрэв та нар үнэхээр энэ нутагт үлдвэл, Би та нарыг нураах биш, босгох бөгөөд та нарыг тастчин сугалах биш, тарин суулгах болно. Учир нь та нарт учруулсан гай гамшгийн талаар Би зөөлөн хандах болно.


Та нар хувцсаа биш, харин зүрх сэтгэлээ тастан урагтун”. Одоо өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу эргэгтүн. Учир нь Тэр бол нигүүлсэнгүй, өрөвч, уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам, бузар мууд ч зөөлөн ханддаг билээ.


ЭЗЭН энэ тухай Өөрийн бодлоо өөрчилсөн. —Энэ нь болохгүй гэж ЭЗЭН айлдсан.


Тэр надад ийнхүү үзүүлсэн. Харагтун, Эзэн босоо хананы дэргэд Өөрийн мутартаа тэгшлүүрийг барин зогсож байлаа.


Өөрсдийн бузар булай замаа орхисон тэдний үйлсийг Бурхан үзээд тэдэн дээр буулгана гэж тунхагласан гай гамшгийн талаарх бодлоо зөөлрүүлээд, сүйрэл буулгаагүй билээ.


ЭЗЭНд залбирч, —ЭЗЭН, би нутагтаа байхдаа хэлсэн зүйл минь энэ биш гэж үү? Та бол нигүүлсэнгүй, өрөвч Бурхан, уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам бөгөөд гай гамшгийг зөөлрүүлэгч Нэгэн гэдгийг би мэдэж байсан учраас би хурдхан Таршиш уруу зугтсан билээ.


Тиймээс тэд өөрсдийн дотроос харийн бурхдыг авч хаяад, ЭЗЭНд үйлчилсэнд ЭЗЭН Израилийн зовлонг харж чадахгүй болоод энэрэв.


ЭЗЭН тэдэнд шүүгчдийг босгохдоо тэр шүүгчтэй Өөрөө хамт байж, шүүгчийн амьд байх өдрүүдэд дайснуудынх нь гараас тэднийг аврав. Учир нь тэднийг дарлан зовоогчдоос болж ёолоход нь ЭЗЭН тэднийг өрөвдөв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa