Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Амос 7:14 - Ариун Библи 2004

14 Тэгэхэд Амос Амазиад хариулсан нь —Би бол эш үзүүлэгч бус бөгөөд эш үзүүлэгчийн ч хөвгүүн бус. Учир нь би малчин бөгөөд инжрийн жимс хураагч хүн байсан.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

14 Тэгэхэд Амос Амазиад хариулан —Би эш үзүүлэгч ч бус, эш үзүүлэгчийн хөвгүүн ч бус. Харин би малчин, инжрийн жимс хураагч.

Onani mutuwo Koperani




Амос 7:14
17 Mawu Ofanana  

Елиа тэндээс хөдөлж, Шафатын хүү Елишаг олж авлаа. Тэр үед Елиша буулгатай арван хоёр хос үхрээр талбайгаа хагалж, өөрөө арван хоёр дахь хос үхрийн араас даган явж байв. Елиа Елишагийн дэргэд очоод, өөрийн нөмрөгөө түүнд нөмөргөв.


Эш үзүүлэгчдийн хөвгүүдийн нэг нь нөгөөдөө ЭЗЭНий үгээр —Намайг цохиоч гэсэн боловч нөгөө эр түүнийг цохихоос татгалзав.


Голын цаана Иерихо дахь эш үзүүлэгчдийн хөвгүүд түүнийг хараад, —Елиагийн сүнс Елиша дээр оршдог гэв. Тэд түүнтэй уулзахаар ирж, түүний өмнө газар бөхийв.


Тэгтэл Бетел дахь эш үзүүлэгчдийн хөвгүүд Елиша уруу гарч ирээд, түүнд —ЭЗЭН эзнийг тань таны хажуугаас өнөөдөр авч явах болно гэдгийг та мэдэх үү? гэж хэлэв. Елиша хэлэхдээ —Тийм ээ, би мэднэ. Дуугүй байгтун гэв.


Иерихо дахь эш үзүүлэгчдийн хөвгүүд Елишад дөхөн ирээд, түүнд —ЭЗЭН эзнийг тань таны хажуугаас өнөөдөр авч явах болно гэдгийг та мэдэх үү? гэж хэлэв. Елиша хариулахдаа —Тийм ээ, би мэднэ, дуугүй байгтун гэв.


Тэр хоёрыг Иорданы дэргэд зогсох зуур эш үзүүлэгчдийн хөвгүүдээс тавин хүн ирж, харалдаа зайдуу зогсов.


Елишаг Гилгал уруу буцаж ирэхэд газар нутагт өлсгөлөн байв. Эш үзүүлэгчдийн хөвгүүд түүний өмнө сууцгааж байхад тэрээр зарцдаа —Том тогоо тавьж, эш үзүүлэгчдийн хөвгүүдэд зориулан шөл буцалга гэж хэлэв.


Эш үзүүлэгчдийн хөвгүүд Елишад хандан —Харагтун, тантай хамт бидний амьдарч байгаа газар бидэнд маш давчуу юм.


Тэр үед үзмэрч Ханани Иудагийн хаан Аса уруу ирж, түүнд —Чи өөрийн Бурхан ЭЗЭНд найдалгүй, Арамын хаанд найдсан учраас Арамын хааны цэргүүд чиний гараас нэгэнт мултарчээ.


Үзмэрч Хананигийн хүү Иехү түүнийг угтахаар гарч ирээд, Иехошафат хаанд —Та харгис муу хүмүүст туслан, ЭЗЭНийг үзэн ядагчдыг хайрласнаараа ЭЗЭНээс ирэх уур хилэнг өөр дээрээ буулгах гэж үү?


Иехошафатын бусад үйлс эхнээсээ төгсгөл хүртэл, харагтун, тэд Израилийн Хаадын Номд бичигдсэн Хананигийн хүү Иехүгийн шастирт тэмдэглэгдсэн юм.


Тэд бутнуудын хажуугаас ногоо түүдэг бөгөөд арц модны үндэс тэдний хоол болдог.


Текоагийн хоньчдын дунд байсан Амосын үгс. Эдгээрийг тэрээр Иудагийн хаан Уззиагийн өдрүүдэд болон Израилийн хаан, Иоашийн хүү Иеробоамын өдрүүдэд, газар хөдлөлтөөс хоёр жилийн өмнө Израилийн талаарх үзэгдлүүдэд үзжээ.


Арслан нь архирчээ! Хэн үл эмээх вэ? Эзэн БУРХАН айлджээ! Хэн эш үзүүлэхгүй байж чадах вэ?


Харин тэр «Би эш үзүүлэгч биш. Би газар хагалагч хүн, хар багаасаа л газрын амьтан билээ» гэнэ.


Харин Бурхан мэргэдийг ичээхийн тулд ертөнцийн мунхаг юмсыг сонгож, хүчит юмсыг ичээхийн тулд ертөнцийн мөхөс юмсыг сонгожээ.


Саулыг урьдаас мэддэг бүх хүмүүс түүнийг одоо эш үзүүлэгчидтэй хамт эш үзүүлж байхыг хараад өөр хоорондоо —Кишийн хөвгүүнд юу тохиолдов? Саул бас эш үзүүлэгчдийн нэг гэж үү? гэлцэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa