Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Амос 7:10 - Ариун Библи 2004

10 Тэгэхэд Бетелийн тахилч Амазиа нь Израилийн хаан Иеробоамд үг илгээн, —Израилийн гэрийн дунд Амос таны эсрэг хуйвалдсан. Түүний бүх үгсийг энэ газар тээх чадваргүй юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

10 Тэгэхэд Бетелийн тахилч Амазиа, Израилийн хаан Иеробоамд үг илгээн —Израилийн гэрийн дунд Амос таны эсрэг хуйвалдсан. Бүх үгийг нь энэ газар тээж үл чадна.

Onani mutuwo Koperani




Амос 7:10
23 Mawu Ofanana  

Ах нар нь түүнд хандаж —Чи үнэхээр бидний хаан болно гэж үү? Чи үнэхээр биднийг захирах болно гэж үү? гэцгээжээ. Ах нар нь түүний зүүд, түүний ярианаас болоод улам илүү үзэн ядах болжээ.


Ийм явдал болсны дараа ч Иеробоам өөрийн бузар муу замаас эргэсэнгүй, харин бүх хүмүүсийн дундаас буюу хүссэн хүнээ мөргөлийн өндөрлөгүүдийн тахилчаар дахин томилсоор байлаа.


Ахаб Елиаг хармагцаа, —Энэ чинь Израилийг зовоогч чи юу? гэсэнд


Дараа нь тэд “Ирэгтүн, Иеремиагийн эсрэг төлөвлөгөөнүүдийг сэдэцгээе. Тахилчаас хууль, мэргэн хүнээс зөвлөгөө, эш үзүүлэгчээс үг үнэхээр тасрахгүй. Нааш ир, түүнийг хэлээр цохин, ямар ч үгэнд нь анхаарлаа хандуулахгүй байя” гэж хэлэв.


Тэд бүх үгсийг сонсоод, эмээн, бие бие уруугаа харж, Барухад хандан —Бид эдгээр бүх үгсийг хаанд заавал мэдэгдэнэ гэцгээв.


Тэгээд түшмэд хаанд —Энэ хотод үлдсэн дайчид болон бүх ард түмэнд ийнхүү үгсийг хэлж, тэдний урмыг хугалж байгаа тул энэ хүнийг алагтун. Учир нь энэ хүн энэ ард түмний сайн сайхныг бус, харин ч хор хөнөөлийг эрэлхийлж байна гэцгээв.


Текоагийн хоньчдын дунд байсан Амосын үгс. Эдгээрийг тэрээр Иудагийн хаан Уззиагийн өдрүүдэд болон Израилийн хаан, Иоашийн хүү Иеробоамын өдрүүдэд, газар хөдлөлтөөс хоёр жилийн өмнө Израилийн талаарх үзэгдлүүдэд үзжээ.


“Учир нь Би Израилийн гэм зөрчлийг шийтгэх өдөрт бас Бетелийн тахилын ширээнүүдийг ч шийтгэнэ. Тахилын ширээний эврүүд таслагдаж газарт унана.


Дааман хаалган дээр зэмлэдэг хүнийг тэд үзэн яддаг, шулуунаар ярьдаг хүнийг тэд зэвүүцдэг.


Харин Бетел уруу бүү ханд, Гилгал уруу бүү оч, Беершебаг бүү туулан яв. Учир нь Гилгал заавал олзлогдон явж, Бетел сүйрэлд учрана”.


Учир нь Амос ийнхүү хэлж байна. “Иеробоам илдээр үхнэ. Израиль гарцаагүй өөрийн нутгаасаа цөллөгт явах болно” гэсэн.


Түүнийг сүмд ороод сургаал зааж байхад нь ахлах тахилч нар ба олон түмний ахлагчид Түүн уруу ирж, —Та ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэнэ вэ? Хэн Танд энэ эрх мэдлийг өгөв? гэж асуухад


Тэд Есүсийг буруутгаж эхлэн —Энэ хүн манай үндэстнийг төөрөгдүүлэн, Цезарьт татвар төлөхийг хорьж, Өөрийгөө Христ, Хаан гэж байхыг нь бид харсан гэсэнд


Энэ хүн дэлхий даяар бүх иудейчүүдийн дунд жинхэнэ тахал адил үймээн дэгдээгч бөгөөд Назарын бүлэглэлийн толгойлогч болохыг бид олж мэдсэн юм.


Энэ нэрээр дахин сургаал заахгүй байхыг бид та нарт хатуу тушаасан. Гэтэл та нар Иерусалимыг сургаалаараа булж орхиод тэр хүний цусыг бидэнд нялзаахыг бодож байна гэв.


Үүнийг сонссон тэдний хорсол буцалж, шүдээ хавирч байлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa