Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Амос 6:8 - Ариун Библи 2004

8 Эзэн БУРХАН Өөрөөрөө тангараглаж байна. Түмэн цэргийн ЭЗЭН Бурхан тунхаглаж байна. “Би Иаковын ихэрхэлд дургүйцэж, түүний цайзуудыг жигшиж байна. Тийм учраас хот болон түүнд агуулагдах бүхнийг Би тушаах болно”.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

8 Эзэн БУРХАН Өөрөөрөө тангараглаж байна. Түг түмдийн ЭЗЭН Бурхан тунхаглаж байна. “Би Иаковын ихэрхэлд дургүйцэж, Цайзуудыг нь үзэн ядна. Тиймээс хот болон түүнийг дүүргэгч бүхнийг Би тушаах болно.”

Onani mutuwo Koperani




Амос 6:8
28 Mawu Ofanana  

ЭЗЭН ийн айлдаж байна. “Чи ийнхүү үйлдэж, хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй учир Би Өөрийн нэрийг барьж тангараглах нь,


Тиймээс ЭЗЭНий уур хилэн Өөрийнхөө хүмүүсийн эсрэг асаж, Тэр Өөрийн өвийг жигшсэн.


Тэр бидэнд Өөрийн хайрласан Иаковын сүр жавхлан болох Өвийг маань сонгодог. Села


Би өлссөн байсан ч чамд хэлэхгүй байсан. Учир нь дэлхий болон түүний агуулдаг бүхэн Минийх юм.


Бурхан сонсоод, уур хилэнгээр дүүрч, Израилийг ихэд үзэн ядсан.


ЭЗЭНээс эмээхүй бол хорон мууг үзэн ядах явдал юм. Бардамнал, ихэмсэг зан, хорон муу зам ба гажсан амыг би жигшдэг.


Ефраимын архичдын бардам титэм болон үржилт хөндийн аман дахь гундмал цэцэг болох түүний цуутай гоо үзэсгэлэн нь дарсанд цохигдсон хүмүүс хөөрхийлөлтэй еэ!


Миний өв Надад ой доторх арслан мэт болов. Тэр Над уруу архирсан юм. Тиймээс Би түүнийг үзэн ядахад хүрэв.


Тэр нь «Би өөртөө зай ихтэй, дээд өрөөнүүдтэй, багтаамжтай байшин барьж, цонхнуудыг нь хушаар хавтаслан, хурц улаанаар будаж зүснэ» гэж хэлдэг.


Харин хэрэв та нар эдгээр үгсийг эс дагавал, энэ гэр балгас болно гэдгийг Би Өөрөөрөө тангараглаж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна»”.


Гэлээ ч, Египетийн нутагт амьдарч буй бүх Иуда, ЭЗЭНий үгийг сонсогтун. “Үзэгтүн, Би Өөрийн аугаа нэрээр тангарагласан юм” гэж ЭЗЭН айлдаж байна. “Миний нэр Египетийн бүх нутагт байгаа Иудагийн аливаа хүний амаар «Эзэн БУРХАНы амьд буйгаар тангараглая» гэж дахин хэзээ ч дуудагдахгүй.


Учир нь Бозра нь айдас, зэвүүцэл, сүйрэл болон хараал болно гэж Би Өөрөөрөө тангарагласан билээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Түүний бүх хотууд үүрдийн балгас болно” хэмээв.


Түмэн цэргийн ЭЗЭН Өөрөөрөө тангараглав. “Би чамайг царцаа мэт хүмүүсээр лавтай яа дүүргэх бөгөөд тэд чамайг ялсан ялалтын дуугаар хашхирах болно”.


Эзэн дайсан мэт болж Израилийг залгижээ. Тэрээр түүний бүх ордныг залгиж, түүний бэхлэлтүүдийг устгаж, Иудагийн охинд уй гашуу болон гаслалыг нэмэгдүүлэв.


“Израилийн гэрт өгүүл. «Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. ”Харагтун. Та нарын хүч чадлын бахархал, нүдний чинь хүслэн, сэтгэлийн чинь баясгалан болох Өөрийн ариун газрыг Би бузарлах гэж байна. Та нарын ардаа орхисон хөвгүүд, охид илдэнд алагдана.


Илд нь тэдний хотуудын эсрэг эргэлдэж, тэдний даамангийн хаалтуудыг нурааж, тэдний зөвлөгөөнөөс болж тэднийг түймэрдэх болно.


Түүнээс гадна, Би та нарын дунд Өөрийн орших газрыг барьж Миний сэтгэл та нарыг үл жигшинэ.


Тэгээд Би та нарын мөргөлийн өндөрлөгүүдийг устгаж, утлагын тахилын ширээг чинь нураан, та нарын шүтээнүүдийн дээр хүүрүүдийг чинь овоолно. Учир нь Миний сэтгэл та нарыг жигших болно.


Гэвч тэд зөв юмыг яаж хийхийг мэддэггүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд өөрсдийн цайзууддаа хүчирхийлэл болон сүйрлийг нөөцөлжээ”.


Тэгэхээр Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Дайсан, энэ нутгийг чинь бүсэлж, та нарын хүчийг сулруулж, та нарын цайзуудыг тонох болно”.


Эзэн БУРХАН Өөрийн ариун байдлаар тангарагласан. “Харагтун, тэд та нарыг дэгээгээр болон та нарын сүүлчийн хүмүүсийг загасны дэгээгээр авч явах өдөр та нар дээр ирж байна.


“Би та нарын найр наадмуудаас татгалзаж, тэднийг үзэн ядаж байна. Би та нарын ёслолын чуулгануудыг чинь таалахгүй байна.


Тэр өдөр ордны дуунууд орилооноор солигдоно гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. Олон нь үхдэл болж, бүх газарт тэрээр тэднийг чимээгүйгээр гаргаж хаяна гэлээ.


ЭЗЭН Иаковын бардамналаар тангарагласан. “Үнэхээр, Би тэдний ямар ч үйлдлийг нь хэзээ ч мартахгүй.


Дараа нь Би ганц сарын дотор гурван хоньчинг хядав. Учир нь миний сэтгэл тэднийг тэвчсэнгүй, тэдний сэтгэл ч надаас болж ядрав.


ЭЗЭН үүнийг хараад, үзэн ядсан билээ. Яагаад гэвэл хөвгүүд охид нь Түүнийг хилэгнүүлсэн юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa