Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Амос 6:14 - Ариун Библи 2004

14 Учир нь харагтун, Израилийн гэр ээ. Би та нарын эсрэг үндэстнийг босгох гэж байна” гэж түмэн цэргийн ЭЗЭН Бурхан тунхаглаж байна. “Тэгээд тэд Хаматын хоолойноос Арабагийн горхи хүртэл та нарыг зовоох болно”.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

14 Харагтун, Израилийн гэр ээ. Би та нарын эсрэг үндэстнийг босгох гэж байна” гэж Түг түмдийн ЭЗЭН Бурхан тунхаглаж байна. “Тэд Хаматын хоолойгоос Арабагийн хотгор хүртэл Та нарыг дарангуйлах болно.”

Onani mutuwo Koperani




Амос 6:14
13 Mawu Ofanana  

Тэр үед Соломон болон түүнтэй хамт Хаматын хоолойноос Египетийн горхи хүртэлх асар их чуулган буюу бүх Израиль долоо хоног бас дахин долоо хоног, нийтдээ арван дөрвөн хоног ЭЗЭНий өмнө баяр наадмыг сахив.


Өөрийн зарц, Гат-хеферт байсан, Амиттаин хүү эш үзүүлэгч Ионагаар дамжуулан айлдсан Израилийн Бурхан ЭЗЭНий үгийн дагуу тэрээр Израилийн хилийг Хаматын хоолойноос Арабын далай хүртэл сэргээн тогтоосон юм.


Израилийн хаан Пекагийн өдрүүдэд Ассирийн хаан Тиглат-пилесер ирж, Ион, Абел-бет-маака, Ианоа, Кедеш, Хазор, Гилеад болон Галил буюу Нафталийн бүх газар нутгийг эзлэн авав. Тэрээр тэднийг Ассири уруу олзлон авч явжээ.


Хошеагийн ес дэх жилд Ассирийн хаан Самарийг эзэлж, израильчуудыг Ассири уруу цөллөгт авч яваад, тэднийг Гозан гол Хала ба Хаборт болон медечүүдийн хотуудад суурьшуулав.


Тэр өдөр Эзэн Евфратын чанадад орших нутгаас хөлсөлж авсан тонгоргоороо толгойн болон хөлийн үсийг хусаж, мөн сахлыг авна. Тэр тонгорог нь Ассирийн хаан юм.


Баруун талд Их Тэнгис байх бөгөөд өмнөд хилээс Лебо-хаматын эгц харалдаа хүрэх ёстой. Энэ бол баруун тал юм.


Самарийн оршин суугчид Бет-авены тугалаас болж айх болно. Тэндхийн ард түмэн үнэхээр тэр шүтээний төлөө гашуудаж, шүтээний тахилч нар нь түүний төлөө болон тэднээс нэгэнт салж одсон түүний алдрын төлөө уйлалдах болно.


Тэгэхээр Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Дайсан, энэ нутгийг чинь бүсэлж, та нарын хүчийг сулруулж, та нарын цайзуудыг тонох болно”.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa