23 Өөрсдийнхөө дуунуудын чимээг Надаас зайлуул. Би та нарын ятгын эгшгийг ч сонсохгүй.
23 Дуунуудынхаа чимээг Надаас зайлуул. Ятгын эгшгийг чинь ч эс сонсоно, Би.
Та нар Надад шатаалт тахилууд, идээн өргөлүүдийг өргөсөн ч Би хүлээн авахгүй. Түүгээр ч барахгүй та нарын тарган малын эвийн тахилууд уруу ч харахгүй.
Харин шударга ёс нь ус мэт, зөв шударга нь мөнх урсах урсгал мэт хуйлран бууг.
Мөн ятгын эгшигт тааруулан үг зохиож, Давид шиг өөрсдөдөө зориулан дуу бичигчид юм.
Тэгээд Би та нарын баяр наадмуудыг гаслан, та нарын бүх дууг гашуудал болгон эргүүлнэ. Би хүн бүрийн ууцанд таар өмсгөж, толгой бүрийг халзан болгоно. Би үүнийг ганц хүүгийнхээ хойноос гашуудах үе мэт болгох бөгөөд үүний төгсгөл нь гашуун өдөр мэт байх болно.
Тэр өдөр ордны дуунууд орилооноор солигдоно гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. Олон нь үхдэл болж, бүх газарт тэрээр тэднийг чимээгүйгээр гаргаж хаяна гэлээ.