Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Амос 5:22 - Ариун Библи 2004

22 Та нар Надад шатаалт тахилууд, идээн өргөлүүдийг өргөсөн ч Би хүлээн авахгүй. Түүгээр ч барахгүй та нарын тарган малын эвийн тахилууд уруу ч харахгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

22 Шатаалт тахил, Идээн өргөлүүдийг Надад өргөсөн ч Би эс хүлээн авна. Эвийн тахилын тарган мал уруу чинь ч хүртэл Эс харна, Би.

Onani mutuwo Koperani




Амос 5:22
19 Mawu Ofanana  

Танд би талархлын тахилыг өргөж, ЭЗЭНий нэр дээр дуудна.


Тахил болон идээн өргөлийг Та хүсээгүй. Та чихийг минь нээсэн. Шатаалт тахил болон нүглийн төлөөх тахилыг Та шаардаагүй.


Талархлын тахилыг өргөгч нь Намайг хүндэтгэдэг. Үйлс замналаа засагч хүнд Би Бурханы авралыг үзүүлнэ.”


Хар санаатны өргөл ЭЗЭНий хувьд жигшүүртэй юм. Харин цэх шулуун хүний залбирал Түүний таалалд нийцдэг.


Хар санаатны өргөл нь ч бузар бол Хорон муу санаа өвөрлөн өгсөн түүний өргөл ямар их бузар зүйл байх билээ!


ЭЗЭН айлдаж байна. “Та нарын олон тахил Надад юу юм бэ? Би хуцын шатаалт тахилд, бордсон үхрийн өөхөнд бүр цадлаа. Надад бух, хурга, ямааны цус ч таалагдсангүй.


Үхэр алдаг хүн алуурчинтай адил, хургаар тахил өргөгч хүн нохойн хүзүүг мушгигчтай адил, идээн өргөл өргөгч хүн гахайн цус өргөж байгаа мэт, үнэртнийг уугиулагч хүн шүтээнийг магтагчтай адил юм. Тэд өөрсдийн замаа сонгодог бөгөөд тэдний сэтгэл бузар булай юмсдаа баярладаг шиг


ЭЗЭН энэ хүмүүст ингэж айлдаж байна. “Хэдий тийм ч гэсэн тэд хэрэн тэнүүчлэх дуртай болжээ. Тэд хөлөө хорьж барьсангүй. Тийм учраас ЭЗЭН тэднийг хүлээн авдаггүй. Одоо Тэрээр тэдний гэм бурууг санаж, тэдний нүглийг шийтгэнэ”.


Над уруу Шебагаас гүгэл, алс холын нутгаас чихэрлэг нишингэ ямар зорилгоор ирдэг вэ? Чиний шатаалт тахилууд зохисгүй бөгөөд чиний өргөлүүд Надад тааламжтай биш байна.


Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Шатаалт тахилуудаа өргөлүүд дээрээ нэмж, мах ид.


ЭЗЭНд өргөгдөх эвийн тахилуудын өргөлийн хууль нь ийм юм.


Өөрсдийнхөө дуунуудын чимээг Надаас зайлуул. Би та нарын ятгын эгшгийг ч сонсохгүй.


“Харин Түүнийг бидэнд нигүүлсэнгүй хандуулахын тулд та нар одоо Бурханы тааллыг хайхгүй гэж үү? Та нар иймэрхүү өргөлүүдтэй байхад, Тэр та нарын хэн нэгнийг элэгсэгээр хүлээн авах уу?” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Самуел —ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагах нь ЭЗЭНд шатаалт тахил, өргөлүүдийг өргөж баярлуулахаас илүү бус уу? Харагтун, дуулгавартай дагах нь тахил өргөхөөс илүү, сонсож дагах нь хуцын өөхнөөс илүү.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa