Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Амос 5:11 - Ариун Библи 2004

11 Тиймээс та нар ядуу хүнд татвар ногдуулж, тэднээс тарианы алба гувчуур нэхсэн учраас та нар сайн зассан чулуун байшингууд барьсан ч гэсэн тэндээ амьдрахгүй. Та нар тааламжит усан үзмийн төглүүдийг тарьсан ч гэсэн тэдний дарснаас нь уухгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

11 Та нар ядуу хүнд татвар ногдуулж, Тэднээс тарианы алба гувчуур авдаг тул Та нар зассан чулуугаар байшингууд барьсан ч Тэндээ амьдрахгүй. Та нар тааламжит усан үзмийн төглүүдийг тарьсан ч Дарснаас нь уухгүй.

Onani mutuwo Koperani




Амос 5:11
30 Mawu Ofanana  

Учир нь тэрээр ядуусыг умартан дарласан билээ. Тэрээр өөрийн барьж босгоогүй гэрийг эзлэн авсан билээ.


Би уухайг нь зогсоосон учир үржил шимт газраас баяр хөөр, наргиан нь алга болов. Усан үзмийн тариалангийн дотор ч баяр хөөртэй дуу чимээ, хашхирах шуугиангүй болж, үзэмчин нь усан үзмийн шахуургаа ч шахахаа болив.


Тэд чиний баялгийг дээрэмдэж, эд барааг олзолж, чиний хэрмүүдийг нураан, тохилог байшингуудыг чинь эвдэж, чиний чулуу, дүнз, нурангийг усанд хаях болно.


Та нар бөөрөөрөө болон мөрөөрөө түлхэж, хамаг сул доройг гадагш тартал нь тэдэн уруу эврээрээ мөргөж байгаа учраас,


Үтрэм, дарс шахагч нь тэднийг тэжээхгүй бөгөөд шинэ дарс тэдэнд хүрэхгүй.


Би хариуд нь үүнийг та нарт хийх болно. Би нүдийг чинь ширгээн, сэтгэлийг чинь хатаахад хүргэх гэнэтийн аймшиг, сүрьеэ, халуурлыг та нар дээр тохох болно. Бас та нар үрийг ашиггүйгээр суулгана. Учир нь түүнийг дайснууд чинь идэх болно.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Израилийн гурав, дөрвөн гэм зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй. Учир нь тэд зөв шударгыг мөнгөөр, гачигдсан нэгнийг хос шаахайгаар худалдсан.


Үгээгүй нэгний толгой дээрх газрын тоосны араас тэмүүлдэг тэд мөн даруу нэгний замыг эргүүлдэг. Миний ариун нэрийг бузарлахын тулд эр хүн ба эцэг нь нэг охиныг хэрэглэдэг.


Би бас өвлийн байшинг зуны байшинтай хамт цохих болно. Зааны ясан байшингууд бас сөнөж, агуу байшингуудыг эцэс болгоно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Ашдодын цайзууд ба Египет газар дахь цайзуудад зарлагтун. “Самарийн уулс дээр цуглар. Түүний доторх агуу хөл үймээнийг түүний дунд буй дарлалыг үз.


Самарийн уулан дээрх Башаны үнээнүүд ээ, энэ үгийг сонс. Та нар ядуу хүмүүсийг дарлаж, гачигдсан хүмүүсийг няц дардаг. Та нар өөрсдийн эзэддээ “Одоо авчир, бид ууя” гэж хэлдэг.


Харагтун, том байшингууд хэсэг болтлоо, жижиг байшингууд хэлтэрхий болтол хэмхрэгтүн хэмээн ЭЗЭН тушаах гэж байна.


Хадан дээр морьд давхидаг уу? Эсвэл хэн нэгэн үхэр хөллөн тэднийг хагалах уу? Гэсэн ч та нар шударга ёсыг хор болгож, зөв шударгын үр жимсийг шарилж болгон сольсон.


Гачигдсан хүмүүсийг гишгэчдэг та нар, үүнийг сонсоцгоо. Та нар нутгийн даруу хүмүүсийг устгах гэж,


Би бас Миний ард түмэн болох Израилийн олзлогдогсдоос буцаан авчирч, тэд нуранги хотуудыг дахин босгон амьдрах болно. Тэд бас усан үзэм, үзмийн төгөл тарьж, дарсыг нь уун, цэцэрлэгүүдийг байгуулж, жимсийг нь идэх болно.


Тиймээс Би Самарийг задгай газар дахь сүйрлийн овоо, усан үзмийн төгөл суулгах газар болгоно. Би түүний чулуунуудыг хөндий уруу асгаж, суурийг нь ил гаргана.


Тэд талбайнуудад шунахайрч, тэгээд тэднийг барьж, гэрүүдийг авч явдаг. Тэд хүнийг болон гэрийг нь, хүнийг болон өвийг нь дээрэмддэг.


Чи тариалах боловч хураахгүй. Чи чидун шахах боловч өөрийгөө тосоор тослохгүй. Мөн усан үзмийг шахах боловч чи дарс уухгүй.


Цаашилбал, тэдний баялаг нь олз болж, тэдний байшингууд эзгүйрнэ. Тийм ээ, тэд байшингуудыг барих боловч тэндээ амьдрахгүй, усан үзмийн талбай байгуулах боловч дарснаасаа уухгүй”.


Та нар ихийг тариалсан боловч ургац нь бага байна. Та нар иддэг боловч цаддаггүй. Та нар уудаг боловч ханадаггүй. Та нар хувцасладаг боловч хэн чинь ч дулаацдаггүй. Хөлсний ажилчин хөлс авлаа ч цоорхой түрийвчинд хөлсөө хийдэг.


Едом нь “Бид цохигдсон, гэвч бид буцан ирж, балгаснуудыг босгоно” гэж хэлэвч түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэд босгож болно, харин Би нураах болно. Тэднийг хорон муу нутаг, ЭЗЭНий зэвүүцлийг мөнхөд авсан ард түмэн хэмээн дуудах болно”.


Чи бүсгүй хүнд сүй тавих боловч өөр хүн түүнийг чинь хүчирхийлнэ. Чи байшин барих боловч түүндээ суухгүй, чи усан үзмийн цэцэрлэг тариалах боловч үр жимсийг нь хүртэхгүй.


Харин та нар ядуу хүнийг хүндэтгэсэнгүй. Та нарыг дарлан, шүүхэд аваачигсад нь баячууд биш гэж үү?


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa