Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Амос 4:12 - Ариун Библи 2004

12 “Тэгэхээр Израиль аа, Би чамд ийнхүү хийнэ. Би чамд үүнийг хийх учраас Израиль аа, өөрийн Бурхантайгаа уулзахад бэлтгэгтүн”.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

12 “Тэгэхээр Израиль аа, Би чамд ийн үйлдэнэ. Би чамайг ингэх учраас Израиль аа, Бурхантайгаа уулзахад бэлтгэгтүн”

Onani mutuwo Koperani




Амос 4:12
20 Mawu Ofanana  

Амарлингуй эмс ээ, чичрэгтүн. Бардам охид оо, зовогтун. Хувцсаа тайлан нүцгэлж, бэлхүүсээрээ таар ороогтун.


Чиний нүцгэн бие ил гарч, чиний ичгүүр ч бас үзэгдэх болно. Би нэг ч хүнийг өршөөхгүйгээр өшөө авна”.


Ширэнгэ бутыг шатаадаг гал мэт, ус буцалгадаг гал адил Өөрийнхөө оршихуйд үндэстнүүдийг чичрүүлэхийн тулд Өөрийн нэрийг дайснууддаа мэдүүлэхээр бууж ирээч.


Та нар Надаас эмээдэггүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Та нар Миний өмнө чичирдэг биш үү? Учир нь Би тэнгисийг хөндлөн гаргуулахгүйн тулд түүнд хил хязгаар болгож элсийг мөнхийн тогтоолоор тавьсан билээ. Давалгаа хэдий хаялавч үүнийг давж чадахгүй. Тэд хэдий хүржигнэвч хөндлөн гарч чадахгүй.


Та нар цөмөрхийнүүд уруу ч ороогүй, ЭЗЭНий өдөр тулалдаанд бат зогсохын тулд Израилийн гэрийг тойруулан хана ч босгоогүй.


Би түүнийг устгахгүйн тулд энэ нутгийн төлөө Миний өмнө цоорхойд зогсож, хэрмийг барих хүнийг тэдний дундаас хайсан боловч ганцыг ч олсонгүй.


Бамбаруушнуудаа булаалгасан баавгай шиг Би тэдэнтэй тулгарч, тэдний цээжийг нь яран тастах болно. Зэрлэг араатан тэднийг тастчихтай адил тэнд Би бас эм арслан мэт тэднийг залгина.


Хамгийн хурдан хүний хурд нь мөхөж, эр чадалтай хүн ч хүчээ тэтгэж чадахгүй. Хүчтэй хүн ч өөрийн амийг аварч чадахгүй болно.


Тиймээс та нар бас бэлэн бай. Хүний Хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ.


Замд хамт яваа дээрээ арцалдагчтайгаа аль болохоор түргэн сайдах хэрэгтэй. Эс тэгвэл арцалдагч хүн чинь чамайг шүүгчид өгч, шүүгч түшмэдэд хүргэж, чи шоронд хаягдах вий.


Тиймээс чи юу хүлээн авсан болон сонссоноо сана. Түүнийг сахь, гэмш. Хэрэв чи сэрэхгүй бол Би хулгайч мэт очно. Ямар цагт Миний чам дээр очихыг чи мэдэхгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa