Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Амос 2:8 - Ариун Библи 2004

8 Тахилын ширээ бүрийн дэргэд тэд барьцаа болгож авсан хувцаснууд дээр хэвтэж, өөрсдийн Бурханы гэрт тэд торгуулагсдын дарсыг уудаг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

8 Тахилын ширээ бүрийн дэргэд Тэд барьцаа болгож авсан хувцаснууд дээр сунайж, Торгуулагсдын дарсыг Бурханыхаа гэрт уудаг.

Onani mutuwo Koperani




Амос 2:8
17 Mawu Ofanana  

Хэрэв чи Миний ард түмэнд буюу дунд чинь буй ядуу хүнд мөнгө зээлдүүлбэл, түүнтэй зээл олгогч хүн шиг харьцаж болохгүй. Чи түүнээс зээлийн хүүг бүү шаард.


Чи өндөр, сүрлэг уулан дээр өөртөө ор засаж, тахил өргөхийн тулд тийшээ гарсан.


ядуу болон үгээгүйг дарлан, дээрэм тонуул хийж, барьцааг буцаадаггүй, харин шүтээнүүд уруу нүдээ өргөж, жигшүүрт хэргийг үйлддэг,


хэрэв хүн хэнийг ч үл дарлан, харин өртөнд барьцааных нь юмыг буцааж өгдөг бол, дээрэм тонуул хийдэггүй, харин өлссөн хүнд өөрийн талхыг өгч, нүцгэн хүнд хувцас нөмөргөдөг бол,


Өмнөө ширээ зассан тансаг буйдан дээр чи хэвтэж, түүн дээр Миний утлага хийгээд Миний тосыг тавьсан юм.


Тэд Миний ард түмний нүглээр хооллож, өөрсдийн хүслээ хууль бус байдал уруугаа чиглүүлж байна.


Орондоо гасалж байхдаа ч тэд зүрхнээсээ Над уруу хашхирдаггүй. Үр тариа, шинэ дарсны төлөө тэд өөрсдийгөө цуглуулж, Надаас эргэн холджээ.


“Учир нь Би Израилийн гэм зөрчлийг шийтгэх өдөрт бас Бетелийн тахилын ширээнүүдийг ч шийтгэнэ. Тахилын ширээний эврүүд таслагдаж газарт унана.


Самарийн уулан дээрх Башаны үнээнүүд ээ, энэ үгийг сонс. Та нар ядуу хүмүүсийг дарлаж, гачигдсан хүмүүсийг няц дардаг. Та нар өөрсдийн эзэддээ “Одоо авчир, бид ууя” гэж хэлдэг.


Та нар бол зааны ясан орнуудад хажуулж, буйдан дээрээ сунан хэвтэгчид бөгөөд сүргээс хургуудыг, хашаан дундаас тугалуудыг идэгчид юм.


Тэд өөрсдийгөө хамгийн сайн тосоор тосолж, тахилд хэрэглэдэг аяганаас дарс уудаг боловч Иосефын балгаснуудын төлөө харж гашууддаггүй.


Та нар Эзэний аяганаас болон чөтгөрүүдийн аяганаас зэрэг ууж чадахгүй. Та нар Эзэний ширээг болон чөтгөрүүдийн ширээг зэрэг хуваалцаж чадахгүй.


Тэдний зарим шиг шүтээн шүтэгчид бүү бол. Энэ тухай “Хүмүүс идэж, уухаар суув. Тоглохоор бослоо” гэж бичигдсэн байна.


Учир нь мэдлэгтэй чамайг шүтээний сүмд идэж суухыг чинь хэрэв мөхөс нэгэн харвал, шүтээнд тахигдсан юмсыг идье хэмээн түүний мөс чанар нь зоригжих бус уу?


Тэд талбайд гарч, өөрсдийн усан үзмээ хураан шахаж, баяр наадам хийв. Тэд өөрсдийн бурхны дуганд ороод, идэж уун Абимелехийг хараацгаав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa