Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 9:6 - Ариун Библи 2004

6 Гэсэн ч би өөрөө ирж, үүнийг нүдээрээ үзэх хүртлээ тэдний үгэнд итгээгүй юм. Харагтун, миний сонссон зүйл бол таны мэргэн ухааны хагас хугас нь л байж. Таны тухай миний сонссон мэдээнээс энэ нь илүү ажээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

6 Би ирж, энэ бүхнийг өөрийн нүдээр үзэх хүртэлээ энэ үгэнд итгээгүй байлаа. Гэтэл, хараач, миний сонссон зүйлс энэ бүгдийн хагаст нь ч хүрэхгүй байж. Үнэндээ таны мэргэн ухаан, агуу байдал тань миний сонсож дуулсан сургаас үлэмж давуу ажээ.

Onani mutuwo Koperani




2Шастир 9:6
11 Mawu Ofanana  

Гэсэн ч би ирж энэ бүхнийг өөрийн нүдээр үзэх хүртлээ итгээгүй байлаа. Гэтэл миний сонссон зүйлс энэ бүгдийн хагас нь л байж. Үнэндээ таны мэргэн ухаан, хөгжил цэцэглэлт миний сонсож дуулснаас үлэмж их ажээ.


Тэр бүх хүмүүсээс төдийгүй, езра хүн Етан, Махолын хөвгүүд Хеман, Калгол болон Дардагаас ч илүү мэргэн байсан бөгөөд нэр алдар нь эргэн тойрны бүх үндэстнүүдийн дунд дуурсгагдав.


Соломоны мэргэн ухааны талаар дуулж мэдсэн газрын бүх хаадаас, түүний мэргэн ухааныг сонсохоор үндэстэн бүрээс хүмүүс ирдэг байжээ.


Тэгээд тэрээр хаанд —Таны үгс болон таны мэргэн ухааны талаар өөрийн нутагт байхдаа сонссон мэдээ үнэхээр үнэн байжээ.


Таны ард түмэн, таны өмнө үргэлж зогсож, мэргэн ухааныг тань сонордох таны түшмэд ямар ерөөлтэй хүмүүс вэ!


Танаас эмээгчдэд зориулан Таны хуримтлуулсан, Таны дотор хоргодогчдод Таны соёрхсон сайн сайхан тань Хүний хөвгүүдийн өмнө хичнээн агуу вэ!


Тэд ямар үзэсгэлэнтэй, хөөрхөн байх бол оо! Үр тариа залуусыг хөгжөөж, шинэ дарс онгон охидыг баясгана.


Гэвч “Нүдэнд үзэгдээгүй, чихэнд сонсогдоогүй, Хүний санаанд ороогүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ” гэж бичигдсэн ёсоор болжээ.


Хайртууд минь, бид одоо Бурханы хүүхдүүд. Бидний ямар байх нь хараахан үзэгдээгүй. Түүнийг үзэгдэх үед бид Түүнтэй адил болно гэдгийг мэднэ. Учир нь бид Түүнийг яг байгаагаар нь харах болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa