Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 6:37 - Ариун Библи 2004

37 тэд олзлуулан аваачигдсан нутагтаа ухааран, гэмшин, олзлолынхоо газарт Танд хандан “Бид нүгэл үйлдэж, гэм бурууг хийж, бузар зүйл үйлдлээ” гэж гуйх аваас,

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

37 хэрэв тэд олзлогдон очсон газартаа сэтгэл зүрх нь эргэн “Бид нүгэл үйлдлээ, буруутлаа, бузрыг үйлдлээ” хэмээн гэмшиж, олзлогдон очсон газартаа тааллыг тань гуйх аваас

Onani mutuwo Koperani




2Шастир 6:37
17 Mawu Ofanana  

Тэд Таны эсрэг нүгэл үйлдэж (учир нь нүгэл үйлддэггүй нэг ч хүн байдаггүй), Та тэдэнд уурлан, тэднийг дайсанд тушаан, хол ойрын нутагт тэдэнд олзлуулан явуулах үед,


тэд өөрсдийг нь олзолсон дайсныхаа нутагт буюу олзлолынхоо газарт бүх зүрх сэтгэл, санаа бодлоороо Тан уруу эргэж, эцэг өвгөдөд нь Таны өгсөн газар, Таны сонгосон хот болон Таны нэрд зориулан миний барьсан өргөө уруу залбирвал,


Миний нэрээр дуудагдсан Миний хүмүүс өөрсдийгөө даруу байлган, залбирч, Миний нүүрийг эрэлхийлж, бузар муу замуудаасаа эргэх аваас, Би тэнгэрээс сонсож, тэдний нүглийг уучлан, тэдний газар нутгийг эдгээнэ.


Өөрийн зарцын залбирлыг сонсохын тулд Таны чих сонор, Таны мэлмий нээлттэй байг. Таны зарц нар болох Израилийн хөвгүүдийн өмнөөс би одоо Таны өмнө өдөр шөнөгүй залбирч байна. Таны эсрэг бидний үйлдсэн, би болон миний эцгийн гэрийн хийсэн Израилийн хөвгүүдийн нүглийг улайж байна.


Бид эцэг өвгөдийнхөө адил нүгэл үйлдэж, Бид гэм бурууг хийж, хорон муугаар үйлджээ.


Харин одоо хүчирхэг мутраар Өөрийнхөө ард түмнийг Египетийн нутгаас хөтөлж гарган, Өөрийгөө өнөөдрийнх шиг нэр алдартай болгосон бидний Бурхан Эзэн минь, бид нүгэл үйлдэж, харгисаар амьдарсан.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa