Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 6:33 - Ариун Библи 2004

33 Та Өөрийн орших газар болох тэнгэрээс сонсож, тэр харь хүний Таныг дуудсан бүхний дагуу үйлдэж болгоогоорой. Ингэснээр дэлхийн бүх хүмүүс Таны нэрийг мэдэж, Таны ард түмэн Израиль шиг Танаас эмээн, миний барьсан энэ өргөө Таны нэрээр дуудагдсан болохыг тэд мэдэх болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

33 Та тэнгэр дэх Өөрийн залрах газраасаа сонсож, гаднын тэр хүний дуудсан бүхнийг үйлдэж болгооно уу. Энэ нь дэлхийн бүх хүн Таны нэрийг мэдэж, Таны ард түмэн Израилийн адил Танаас эмээж, миний барьсан энэ өргөө Таны нэрээр дуудагдсан гэдгийг мэдэж байхын тулд юм.

Onani mutuwo Koperani




2Шастир 6:33
16 Mawu Ofanana  

“Миний ард түмэн болох Израилийг Египетээс удирдан гаргасан өдрөөс хойш Би Өөрийн нэрийг байлгахаар өргөөг бариулах гэж Израилийн бүх овгоос аль ч хотыг сонгоогүй юм. Харин өөрийн ард түмэн Израилийг захируулахаар Би Давидыг сонгосон билээ” хэмээсэн юм.


Бидний Бурхан ЭЗЭН, дэлхийн бүх хаанчлалуудад, ЭЗЭН, Та бол цорын ганц Бурхан гэдгийг мэдүүлэхийн тулд одоо биднийг түүний гараас авраач гэж би залбирч байна гэв.


Таны ард түмэн өөрсдийн дайснуудын эсрэг тулалдахаар явах үед, Та тэднийг ямар ч замаар илгээсэн ч, тэд Таны сонгосон энэ хот уруу болон Таны нэрд зориулан миний босгосон өргөө уруу хандан залбирах үед


Миний нэрээр дуудагдсан Миний хүмүүс өөрсдийгөө даруу байлган, залбирч, Миний нүүрийг эрэлхийлж, бузар муу замуудаасаа эргэх аваас, Би тэнгэрээс сонсож, тэдний нүглийг уучлан, тэдний газар нутгийг эдгээнэ.


Газрын бүх зах хязгаар ЭЗЭНийг санаж, Түүн уруу эргэх болно. Улс үндэстнүүдийн бүх ургууд Таны өмнө хүндэтгэн мөргөнө.


Тэмцэлдэхээ больж, намайг Бурхан гэдгийг мэд. Би улс үндэстнүүдийн дунд өргөмжлөгдөнө, Би дэлхийд өргөмжлөгдөнө.


Энэ нь Таны зам дэлхий дээр, Таны аврал бүх үндэстнүүдийн дунд танигдахын тулд билээ.


Өө, ЭЗЭН, Таны бүтээсэн бүх улс үндэстэн ирж, Таны өмнө хүндэтгэн мөргөж, Таны нэрийг алдаршуулна.


Тэр өдөр Иессийн үндэс ард түмний туг мэт босож, үүнийг тойрон үндэстнүүд цуглаж, алдар нь Түүний амрах газар болно.


Тэр “Иаковын овгуудыг босгон, Израилийн нөөцлөгдөгсдийг сэргээхийн тулд чи Миний Зарц байх нь өчүүхэн хэрэг. Би мөн Өөрийн авралыг газрын хязгаарт хүргэхийн тулд Чамайг үндэстнүүдийн гэрэл болгоно” гэв.


Үндэстнүүдийн Хаан, Танаас хэн айхгүй байх билээ? Үнэхээр энэ нь Танд зохистой. Учир нь үндэстнүүдийн хамаг мэргэн хүмүүсийн дунд болон тэдний хамаг хаанчлалуудад Тантай адил хэн ч үгүй.


Тийнхүү тэд Миний нэрийг Израилийн хөвгүүдийн дээр дуудах бөгөөд тэгэхэд Би тэднийг ерөөх болно гэв.


Долоо дахь тэнгэр элч бүрээгээ таттал, тэнгэрт “Ертөнцийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон. Тэр үеийн үед хаанчилна” гэх чанга дуу гарлаа.


Өнөөдөр ЭЗЭН чамайг миний гарт өгнө. Би чамайг алаад, чиний толгойг биеэс чинь таслан авна. Өнөөдөр би филист цэргүүдийн хүүрийг огторгуйн шувууд, хээрийн зэрлэг араатанд өгнө. Бүх улс Израильд Бурхан байна гэдгийг мэдэх болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa