2 Танд сүрлэг сайхан өргөөг болон Таны үүрд мөнхөд орших газрыг би барьлаа хэмээв.
2 Үүрд мөнх Түүний залрах газар, Цог жавхлант өргөөг би барьж босголоо гэж хэлэв.
Тэр Миний нэрийн төлөө өргөө босгож, Би түүний хаанчлалын суудлыг мөнхөд тогтооно.
Би үнэхээр Таны үүрд мөнх орших газар, сүрлэг өргөөг Танд барьж босголоо хэмээн өгүүлэв.
Тэр надад өргөө босгож, Би түүний хаан ширээг үүрд мөнхөд байгуулна.
Тэгээд Давид өөрийн хүү Соломонд хандан —Тууштай бөгөөд зоригтой байж үйлдэгтүн. Миний Бурхан болох Бурхан ЭЗЭН чамтай хамт байгаа тул бүү ай, бүү шантар. ЭЗЭНий өргөөний үйлчлэлд зориулсан бүх ажил дуусах хүртэл Тэр чамайг хаяхгүй, чамайг мартахгүй.
Тэр надад айлдахдаа “Миний өргөө болон Миний хашаануудыг барих хүн бол чиний хүү Соломон юм. Учир нь Би түүнийг Өөрийн хөвгүүн болгохоор сонгосон бөгөөд Би түүнд эцэг нь байх болно.
Гэвч Давид гэрээний авдарт зориулан Иерусалимд майхан бариад Бурханы авдрыг Кириат-иеаримаас тийш нь зөөсөн билээ.
Дараа нь Соломон —ЭЗЭН Өөрийгөө өтгөн үүлэн дотор оршино гэж айлдсан билээ.
Дараа нь хаан эргэн харж, Израилийн бүх чуулганыг зогсож байхад нь ерөөлөө.
бас Иерусалимд оршихуй нь буй Израилийн Бурханд хаан болон түүний зөвлөх нарын сайн дураар өргөсөн мөнгө, алтыг,
Вавилоны бүхий л мужаас олдох бүх мөнгө хийгээд алтны хамт Иерусалим дахь Бурханы өргөөнд зориулан сайн дураар өргөсөн тахилч нар болон ард түмний сайн дурын өргөлийг авч явах учраас
Энэ нь намайг ЭЗЭНд зориулсан газрыг, Иаковын Төгс хүчит Нэгэнд орших газрыг олох хүртэл болой” гэж байсныг санаач.
Иерусалимд оршин суудаг ЭЗЭН Сионоос магтагдах болтугай. ЭЗЭНийг магтагтун!
Тэднийг орж ирэхэд ноён тэдний дунд орж, тэднийг гарах үед тэр гарах ёстой.
Сэнтийнээс чанга дуу гарахыг би сонсов. —Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд Түүний ард түмэн болж, Бурхан Өөрөө тэдний дунд байж [тэдний Бурхан нь болно].