Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 36:13 - Ариун Библи 2004

13 Небухаднезар хаан Зедекиаг Бурханы нэрээр тангараглуулсан боловч тэрээр тэрслэн босож, хүзүүгээ ч хатуу болгон, зүрхээ хатууруулж, Израилийн Бурхан ЭЗЭН уруу эргэсэнгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

13 Небухаднезар хаан, Зедекиаг Бурханаар тангараглуулсан боловч тэрээр тэрслэн босож, шил нь татан, зүрх нь хатуурч, Израилийн Бурхан ЭЗЭН өөд эргэсэнгүй.

Onani mutuwo Koperani




2Шастир 36:13
27 Mawu Ofanana  

Тэгээд хаан Гибеон хүмүүсийг дуудан тэдэнтэй ярив. (Гибеончууд бол Израилийн хөвгүүд биш, харин аморичуудаас үлдсэн хүмүүс бөгөөд Израилийн хөвгүүд тэдэнтэй гэрээ байгуулсан боловч Саул израильчууд болон иудачуудад таашаагдахын тулд тэднийг устгахаар эрмэлзэж байв).


Гэвч Египетийн хаан Со уруу элч илгээн, жилээс жилд үйлдэж байсан шигээ Ассирийн хаанд алба гувчуур өргөхөө больсонд Хошеагийн хуйвалдааныг Ассирийн хаан мэджээ. Тиймээс Ассирийн хаан Хошеаг шоронд хорьжээ.


ЭЗЭН тэднийг Өөрийн оршихуйгаас хөөх хүртэл Түүний уур хилэнгээр дамжуулан Иерусалим ба Иудад энэ нь биелжээ. Зедекиа Вавилоны хааны эсрэг тэрслэн босов.


Гэсэн ч тэднийг ЭЗЭН уруу буцаан авчрахын тулд Тэрээр тэдэн уруу эш үзүүлэгчдийг илгээв. Эш үзүүлэгчид тэдний эсрэг гэрчилсэн хэдий ч тэд сонссонгүй.


Өөрсдийн эцгүүд шиг хүзүүгээ бүү хатууруул, харин ЭЗЭНд гараа өгч, Түүний мөнхөд ариусгасан Түүний ариун газарт орж, Түүний дүрэлзсэн уур та нараас эргэхийн тулд ЭЗЭН Бурхандаа үйлчлэгтүн.


Цаашилбал, тахилч нарын бүх түшмэд болон ард түмэн үндэстнүүдийн бүх бузар юмсыг даган маш итгэлгүй байв. Иерусалимд ариусгасан ЭЗЭНий өргөөг тэд бузарлажээ.


Эдүгээ танаас ирсэн иудейчүүд бидэн уруу Иерусалимд ирсэн юм. Тэд тэрслүү, хорон муу хотыг дахин босгож, хэрмийг нь барьж дуусган, суурийг нь засаж буйг хаан мэдтүгэй!


тэднийг Өөрийн хууль уруу буцаан эргүүлэх гэж ятгав. Гэсэн ч тэд ихэрхэгээр үйлдэн, Таны тушаалуудыг эс сонсон, Харин Таны зарлигуудын эсрэг нүглийг үйлдэв. Хэрэв хүн тэдгээрийг сахиваас амьдрах юм. Тэд зөрүүд мөрөө эргүүлж, өөрсдийн хүзүүгээ гүрдийлгэн, эс сонсов.


Түүний нүдэнд олиггүй хүн жигшигддэг Боловч ЭЗЭНээс эмээгчдийг тэрээр хүндэлдэг юм. Тэр өөрөө хохирсон ч андгайлснаасаа няцдаггүй.


Гэсэн ч Фараоны зүрх хатуурч, ЭЗЭНий айлдсанчлан тэр тэднийг сонссонгүй.


Гэвч амар амгалан болсныг Фараон үзээд, зүрхээ хатууруулж, ЭЗЭНий айлдсанчлан тэднийг сонссонгүй.


Гэвч Фараон энэ удаа ч мөн зүрхээ хатууруулан, ард түмнийг явуулсангүй.


Гэвч чи Миний ард түмнийг явуулахгүй, тэдний эсрэг өөрийгөө өргөмжилсөөр байна.


Яагаад гэвэл чи зөрүүд, чиний хүзүү чинь төмөр булчин, магнай чинь хүрэл гэдгийг Би мэднэ.


Хошаиагийн хүү Азариа, Кареагийн хүү Иоханан болон бүх сагсуу хүмүүс Иеремиад хандан —Та худал ярьж байна! Бидний Бурхан ЭЗЭН “Та нар Египетэд амьдрах гэж тийшээ явж болохгүй” гэж хэлүүлэхээр таныг илгээгээгүй.


Харин түүний зүрх ихэмсэг болж, түүний сэтгэл маш бардам болсноос тэрээр дээрэнгүй загнах үедээ хаан ширээнээсээ хаягдаж, сүр жавхлан нь түүнээс зайлав.


Тэд өөрсдийн зүрхийг цахиур мэт болгосон учраас тэд түмэн цэргийн ЭЗЭН Өөрийн Сүнсээр эртний эш үзүүлэгчдээр дамжуулан илгээсэн хууль болон үгсийг сонсож чадаагүй. Иймд түмэн цэргийн ЭЗЭНээс агуу уур хилэн ирсэн.


Бас хэрэв эмэгтэй хүн ЭЗЭНд андгайлан, залуу насандаа эцгийнхээ гэрт өөрийгөө үүрэг хариуцлагад хүлээд,


хүмүүс “Тэдний өвөг дээдсийн Бурхан ЭЗЭН Египетийн нутгаас тэднийг гаргахдаа байгуулсан гэрээг тэд хаяж,


Харин “Өнөөдөр” гэгдэж л байгаа бол бие биеэ өдөр бүр зоригжуулагтун. Эс бөгөөс та нараас хэн нэгэн чинь нүглийн мэхлэлээр хатуурах вий.


Цөл дэх сорилтын өдөр уурлуулсны адил Та нар зүрхээ бүү хатуу болго.


Тэгээд Иошуа тэднийг амьд үлдээх энхийн гэрээг тэдэнтэй хийж, чуулганы удирдагчид тэдэнд тангараглав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa