24 Эцэст нь түүний зарц нар түүнийг эсрэг хуйвалдаж, түүнийг өөрийнх нь гэрт алав.
24 Зарц нар нь түүний эсрэг хуйвалдаж, түүнийг гэрт нь алав.
Тэгвэл Би та нарын цус, амин цусыг заавал нэхнэ. Амьтан бүрээс ч би түүнийг нэхнэ. Хүн хийгээд хүний ах дүү бүрээс ч нэхнэ.
Хэн хүний цусыг урсгана, Түүний цусыг хүн урсгана. Учир нь Бурхан Өөрийн дүрээр хүнийг бүтээжээ.
Тэр мөн Ахазиаг хайн, тэд түүнийг Самарид нуугдаж байхад нь барьж авав. Тэд түүнийг Иехү уруу авчран, алаад, оршуулав. Учир нь тэд “Тэр хүн бол ЭЗЭНийг бүх зүрх сэтгэлээрээ эрэлхийлж байсан Иехошафатын хүү юм” гэцгээж байв. Хаанчлалын эрхийг барих хүн Ахазиагийн гэрээс нэг ч үлдсэнгүй.
Гэвч тэр газрын ард түмэн Амон хааны эсрэг хуйвалдагчдыг бүгдийг нь алж, түүний оронд түүний хүү Иосиаг хаанаар өргөмжилжээ.
Харин ч, Бурхан, Та тэднийг сүйрлийн нүхэнд унагана. Цус урсгагч, мэхлэгч хүмүүс насныхаа хагасыг ч наслахгүй. Харин би Танд итгэх болно.
Тиймээс Бурханы энэрэл хийгээд хатуу байдлыг харагтун. Унасан хүмүүсийн дээр хатуу байдал нь, харин таны дээр Бурханы энэрэл нь, хэрэв та Түүний энэрэл дотор цаашид байх аваас, байна. Эс бөгөөс та ч гэсэн тастагдах болно.