Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 32:26 - Ариун Библи 2004

26 Харин Хезекиа болон Иерусалимын оршин суугчид зүрхнийхээ бардамналыг номхруулсан учраас ЭЗЭНий уур хилэн тэдний дээр Хезекиагийн өдрүүдэд буусангүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

26 Харин Хезекиа болон Иерусалимын оршин суугчид зүрхнийхээ бардамналыг номхруулсан учраас ЭЗЭНий уур хилэн Хезекиагийн өдрүүдэд тэдний дээр буусангүй.

Onani mutuwo Koperani




2Шастир 32:26
14 Mawu Ofanana  

Чи түүнтэй ярихдаа “ЭЗЭН ийн айлдаж байна. «Чи алчихаад, мөн эд хөрөнгийг нь авах нь уу?»”. Чи бас түүнд “ЭЗЭН ийн айлдаж байна. «Наботын цусыг ноход долоож буй тэр газарт, чиний цусыг ч бас ноход долоох болно»” гэж хэлээрэй хэмээжээ.


Миний өмнө Ахаб өөрийгөө хичнээн даруу болгосныг чи харж байна уу? Тэр өөрийгөө Миний өмнө даруу болгосон тул Би түүнийг амьд байхад нь гай гамшиг буулгахгүй, харин түүний хүүгийн үед гэр дээр нь гай зовлон авчирна гэв.


энэ газар хоосорч, эндхийн оршин суугчид хараал болно гэсэн Миний үгийг чи сонсоод, зүрхээ зөөлрүүлж, ЭЗЭН Миний өмнө өөрийгөө даруу болгон, хувцсаа урж, уйлсан учраас чамайг Би сонслоо» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэд өөрсдийгөө даруу болгосныг ЭЗЭН үзээд, Түүний үг Шемаиад ирж айлдахдаа —Тэд өөрсдийгөө даруу болгосон учраас Би тэднийг устгахгүй. Харин тэдэнд бага зэрэг авралыг хайрлаж, Миний уур хилэн Иерусалимын дээр Шишакаар дамжин цутгагдахгүй.


Хезекиад үлэмж их баялаг, нэр хүнд байв. Тэр өөртөө зориулан мөнгө, алт, үнэт чулуу, амтлагч, бамбай болон бүх төрлийн үнэт хэрэглэлийн эрдэнэсийн сангуудыг,


Зовлон зүдгүүрт орсон хойно тэр өөрийн Бурхан ЭЗЭН уруу хандаж, эцэг өвгөдийнхөө Бурханы өмнө өөрийгөө ихэд дорд болгов.


Бас түүний залбирлууд болон хэрхэн Бурханд хүсэлт тавьж байсан нь, түүний бүх нүгэл, түүний итгэлгүй байдал, өөрийгөө дорд болгохоос өмнө түүний мөргөлийн өндөрлөгүүд босгож, Ашерагийн модон шон ба сийлмэл хөргүүдийг зоож байсан газрууд зэрэг нь Хозаин тэмдэглэлүүдэд бичигдсэн юм.


Үүнээс гадна, өөрийн эцэг Манассегийн үйлдсэний адил тэрээр ЭЗЭНий өмнө өөрийгөө дорд болгосонгүй, харин Амон гэм бурууг арвижуулсан юм.


Эзэний оршихуйд өөрсдийгөө даруу болго. Тэгвэл Тэр та нарыг өргөмжлөх болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa