Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 32:14 - Ариун Библи 2004

14 Миний эцэг өвгөдийн бүрмөсөн устгасан тэдгээр үндэстнүүдийн бүх бурхдын дотроос өөрийн ард түмнээ миний гараас аварч чадах хэн байсан бэ? Тэгэхэд та нарын Бурхан та нарыг миний гараас аварч чадна гэж үү?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

14 Эцэг өвгөд маань тэдгээр үндэстнүүдийг бүрмөсөн устгахад, өөрийн ард түмнээ миний гараас аварч чадах ядаж ганц бурхан тэдгээр бурхдын дунд байсан гэж үү? Ийм атал та нарын Бурхан, та нарыг гараас минь аварч чадна гэж үү?

Onani mutuwo Koperani




2Шастир 32:14
8 Mawu Ofanana  

Тэр мөн Израилийн Бурхан ЭЗЭНийг доромжлохоор “Газар нутгуудын үндэстнүүдийн бурхад өөрсдийн ард түмнээ миний гараас аварч чадаагүй шиг, Хезекиагийн Бурхан ч гэсэн Өөрийн ард түмнийг миний гараас аварч чадахгүй” гэж Түүний эсрэг ярихаар захидлуудыг бичив.


Фараон Израилийн хөвгүүдийн талаар “Тэд тэр газарт төөрч, цөлд мухардсан” гэж бодно.


Харин Фараон —ЭЗЭН гэгч хэн болоод, Израилийг явуул гэсэн Түүний үгийг би дагах ёстой юм бэ? Би ЭЗЭНийг мэдэхгүй, Израилийг ч явуулахгүй гэж хэлэв.


Миний мутар нь шүтээнүүдийн хаанчлалуудад хүрсний адил, (тэдний сийлмэл хөргүүд нь Иерусалим болоод Самарийнхаас ч илүү агуу)


Кално нь Кархемиш шиг, Хамат нь Арпад шиг, Самари нь Дамаск шиг биш үү?


Би бол ЭЗЭН. Энэ бол Миний нэр. Би Өөрийн алдрыг бусдад, Өөрийн магтаалыг сийлмэл хөргүүдэд өгөхгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa