Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 31:14 - Ариун Библи 2004

14 Зүүн талын дааман хаалганы сахиул, Леви хүн Имнагийн хүү Коре ЭЗЭНд зориулсан хандивыг болон хамгийн ариун зүйлсийг тогтоохоор Бурханд өргөх сайн дурын өргөлүүдийг хариуцдаг байв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

14 Зүүн талын дааман хаалганы сахиул, леви хүн Имнагийн хүү Коре ЭЗЭНд зориулсан хандив болон ариунаас ариун зүйлсийг тогтоохоор Бурханд өргөх сайн дурын өргөлүүдийг хариуцдаг байв.

Onani mutuwo Koperani




2Шастир 31:14
22 Mawu Ofanana  

Ашерын хөвгүүд нь Имна, Ишва, Ишви, Бериа болой. Тэдний охин дүү нь Сера, Бериагийн хөвгүүд нь Хебер, Малхиел хоёр.


Тэргүүлэгчид болох дааман хаалганы сахиулуудын эдгээр багуудад төрөл садангуудынх нь адил ЭЗЭНий өргөөнд үйлчлэх үүргүүд өгөгдөв.


Зүүн зүгийн шоо нь Шелемиад таарав. Дараа нь тэд түүний хүү билэг ухаантай зөвлөгч Зехариагийн төлөө шоо хаясанд тэр нь умард зүгт буув.


Зүүн талд зургаа, хойд талд өдөр бүр дөрөв, өмнөд талд өдөр бүр дөрөв, агуулахад хоёр хоёроороо левичүүд зогсдог байв.


Хезекиа хаан томилсноор Иехиел, Азазиа, Нахат, Асахел, Иеримот, Иозабад, Елиел, Исмахиа, Махат, Бенаиа нар Конаниа, Шимеи нарын эрх мэдэл доор байх харгалзагчид болсон бөгөөд Бурханы өргөөнд ахлах түшмэл нь Азариа байв.


Түүний эрх мэдэл дор Еден, Миниамин, Иешуа, Шемаиа, Амариа, Шеканиа нар тахилч нарын хотуудад байж, өөрсдийн ах дүүс нарт бүлгүүдийн дагуу, том жижгийн аль алинд хувиудыг нь итгэлтэйгээр өгдөг байв.


Аль ч газар амьдарч байж болох амьд үлдсэн хүн бүрийг тэр газрын хүмүүс нь Иерусалим дахь Бурханы өргөөний төлөө мөнгө, алт, эд бараа, мал сүргийг сайн дурын өргөлийн хамтаар тэтгэх болтугай»” гэв.


Үүний дараа байнгын шатаалт тахилыг өргөж, мөн шинэ сар ба ариусгагдсан ЭЗЭНий тогтоосон бүх баяруудад зориулан өргөсөнд ЭЗЭНд сайн дурын өргөл өргөсөн хүн бүр үүнийг үйлдэв.


Вавилоны бүхий л мужаас олдох бүх мөнгө хийгээд алтны хамт Иерусалим дахь Бурханы өргөөнд зориулан сайн дураар өргөсөн тахилч нар болон ард түмний сайн дурын өргөлийг авч явах учраас


Агуулахуудын даамлаар тахилч Шелемиа, гүүш Задок, левичүүдээс Педаиаг, мөн тэдэн дээр нэмж Маттаниагийн хүү, Заккурын хүү Хананыг би томилов. Учир нь тэд найдвартай хэмээн үзэгддэг байсан ба тэдний үүрэг нь өөрсдийн ах дүү нарт хуваарилах явдал байв.


Өө, ЭЗЭН, миний амнаас гарах сайн дурын өргөлийг хүлээн авч, Өөрийн тогтоолуудыг надад заагаач.


Идээн өргөлийн үлдэгдэл нь Аарон болон түүний хөвгүүдэд оногдох агаад энэ нь ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдийн хамгийн ариун нь бөлгөө.


Аарон болон түүний хөвгүүд, Израилийн бүх хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэлэгтүн. “Израилийн гэрийн аливаа хүн, эсвэл Израиль дахь гадаадын хүн ЭЗЭНд өргөлийг авчрахдаа тэдний шатаалт тахил болгон өгч буй өргөл нь тангаргийнх ч бай, сайн дурынх ч бай,


Эдгээр нь ЭЗЭНий Амралтын өдрүүдээс гадна, та нарын бэлгүүдээс гадна, та нарын бүх тангаргийн болон сайн дурын ЭЗЭНд өгөх өргөлүүдээс гадна байх юм.


Гэсэн ч хүн өөртөө байгаа бүхнээс, хүнээс, эсвэл амьтнаас, эсвэл өөрийн өмчийн талбайгаас ЭЗЭНд тусгаарласан аливаа зүйл нь зарагдах, эсвэл золигдох ёсгүй. Зориулагдсан аливаа зүйл нь ЭЗЭНд хамгийн ариун юм.


Эдгээрийг та нар өөрсдийн тангаргийн өргөлүүд ба өөрсдийн сайн дурын өргөлүүдээс тусад нь шатаалт тахилууд, идээн өргөлүүд ба ундаан өргөлүүд эвийн тахилуудынхаа төлөө ЭЗЭНд өөрсдийн товлосон цагуудад авчир” гэж хэл гэв.


Чи үр тариа, шинэ дарс, тосныхоо аравны нэг хийгээд бод бог малынхаа ууган төл, тангарагласан ёсоороо төлөх аливаа тангаргийн өргөл, өөрийн сайн дурын өргөл, гарын дээдлэн барих тахилыг хотынхоо дотор бүү ид.


Та нар өөрсдийн шатаалт тахил, өөрсдийн тахил, өөрсдийн аравны нэг хувийн өргөл, өөрсдийн гарын дээдлэн барих өргөл, тангаргийн өргөл, сайн дурын өргөл, өөрсдийн бод, бог малын ууган төл тэргүүтнээ тэнд авчрах ёстой.


ЭЗЭН Бурханыхаа өмнө Долоо Хоногуудын Баярыг тэмдэглэж, ЭЗЭН Бурхан чинь чамайг ивээдэгчлэн чи сайн дураараа, чадлынхаа хэрээр өргөл өргө.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa