Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 30:8 - Ариун Библи 2004

8 Өөрсдийн эцгүүд шиг хүзүүгээ бүү хатууруул, харин ЭЗЭНд гараа өгч, Түүний мөнхөд ариусгасан Түүний ариун газарт орж, Түүний дүрэлзсэн уур та нараас эргэхийн тулд ЭЗЭН Бурхандаа үйлчлэгтүн.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

8 Эцгүүдийнхээ адил бүү бүдүүн хүзүүл! ЭЗЭНд гараа өгч, Түүний мөнхөд ариусгасан Түүний ариун газарт орж, Түүний дүрэлзсэн хилэн та нараас эргэхийн тулд ЭЗЭН Бурхандаа үйлчлэгтүн!

Onani mutuwo Koperani




2Шастир 30:8
30 Mawu Ofanana  

Хэдий тийм боловч, Түүнийг хилэгнүүлсэн Манассегийн бүх өдөөлтүүдээс болж Иудагийн эсрэг шатсан Өөрийн асар их уур хилэнгийнхээ ширүүнээс ЭЗЭН эргэсэнгүй.


Бүх түшмэд, хүчирхэг эрс, мөн Давид Хааны бүх хөвгүүд ч Соломон Хаанд үнэнч байхаа тангараглалаа.


Иймээс одоо, намайг сонсож, ах дүүсээсээ олзлон авчирсан хүмүүсийг буцаацгаа. Юу гэвэл ЭЗЭНий шатаж буй уур хилэн та нарын эсрэг байна гэв.


тэдэнд —Та нар олзлогдогсдыг энд авчрах ёсгүй. Учир нь та нар бидний нүгэл, гэм буруу дээр нэмэн ЭЗЭНий эсрэг гэм бурууг бидний дээр буулгахыг төлөвлөж байна. Бидний гэм буруу хэдийн үлэмж их байгаа учраас Израилийн эсрэг Түүний дүрэлзсэн уур яаран байна гэцгээв.


Израилийн Бурхан ЭЗЭНтэй гэрээ байгуулах санаа миний зүрхэнд байна. Ингэвэл Түүний дүрэлзсэн уур биднээс эргэх биз.


Небухаднезар хаан Зедекиаг Бурханы нэрээр тангараглуулсан боловч тэрээр тэрслэн босож, хүзүүгээ ч хатуу болгон, зүрхээ хатууруулж, Израилийн Бурхан ЭЗЭН уруу эргэсэнгүй.


“Би Өөрийн ард түмнээ Египетийн газраас удирдан гаргасан өдрөөс хойш Өөрийн нэрийг байлгахаар өргөөг бариулахын тулд Израилийн бүх овгоос нэг ч хотыг Би сонгоогүй, мөн Миний ард түмэн болох Израилийг удирдах ямар ч хүнийг Би сонгоогүй юм.


Харин Би Өөрийн нэрийг тавихын тулд Иерусалимыг сонгож, Өөрийн ард түмэн Израилийг захируулахын тулд Давидыг сонгосон билээ” хэмээсэн юм.


Миний нэр тэнд үүрд мөнхөд байхын тулд Би энэ өргөөг сонгоод, ариусгасан бөгөөд Миний мэлмий, Миний зүрх сэтгэл тэнд үргэлж байх болно.


Манай удирдагчид бүх чуулганыг төлөөлж, манай хотуудад харь эхнэр авсан бүх хүмүүс тогтсон цагт хот бүрийн ахмадууд болон шүүгчидтэй хамт ирцгээг. Энэ хэргийн улмаас бидний Бурханы догшин уур хилэн биднээс зайлуулагдах хүртэл ингэг гэв.


Тэд эхнэрүүдээ зайлуулахыг амласан бөгөөд гэмтэй учир гэмийнхээ төлөө хонин сүргээс хуцыг тахилд өргөв.


Тиймээс би Таны хүч чадал, Таны сүр жавхланг харахаар Таныг ариун газарт ажигласан.


Бурхан, тэд Таны залран ирэхийг, Миний хаан болох миний Бурханы ариун газарт залран ирэхийг харсан.


Дээдсүүд Египетээс гарч ирнэ. Етиоп гараа Бурхан уруу хурдан сунгана.


Энэ нь намайг Бурханы ариун газарт орох үе хүртэл үргэлжлэв. Тэгэхэд л би тэдний эцсийг ухаарсан.


Тэр тэдний дээр шатаж буй уур, Хилэн, зэвүүцэл болон гай зовлонгоо буюу Хэсэг устгагч тэнгэр элч нарыг илгээсэн.


ЭЗЭН Мосед —Би энэ ард түмнийг харлаа. Үзэгтүн, тэд зөрүүд ард түмэн байна.


Түүний эсрэг тал бүрд тулалдааны хашхираанаа өндөрсгө! Тэрээр бууж өгч, түүний багананууд унаж, хана хэрэм нь нураагдаж унав. Энэ бол ЭЗЭНий өшөө авалт. Түүнээс өшөө ав. Тэрээр хэрхэн үйлдсэн шиг, түүнд мөн түүнчлэн үйлд.


Есүс —Зайл, Сатан аа! “Чи өөрийн Бурхан Эзэндээ мөргөж, зөвхөн Түүнд үйлчил” гэж бичигдсэн байдаг юм гэж хэллээ.


Хэрэв Надад үйлчлэх хүн байвал, Намайг дага. Хаана Би байна, тэнд бас Миний зарц байх болно. Хэрэв хүн Надад үйлчилбэл, тэр хүнийг Эцэг минь хүндэлнэ.


Харин Израилийн талаар Тэр «Бүхэл өдөржин Би дуулгаваргүй, зөрүүд ард түмэнд гараа сунгасан» гэжээ.


Харин одоо нүглээс чөлөөлөгдсөн бөгөөд Бурханд боолчлогдсон та нар ариусгалд хүрэх үр жимс авдаг. Төгсгөл нь мөнх амь болой.


Тиймээс та нар зүрхэндээ хөвч хөндүүлж, цаашид хөшүүн хүзүү бүү гарга.


Чи өөрийн Бурхан ЭЗЭНээс эмээж, Түүнд зарагдан, Түүний нэрээр тангарагла.


Та нар ЭЗЭН Бурханыхаа та нарт тушаасан тушаал, гэрчлэл, зарлигийг сайтар сахиж,


Хэрэв ЭЗЭНд үйлчлэх нь та нарын хувьд нийцгүй мэт байвал, хэнд үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрсдөдөө сонго. Тухайлбал, Евфрат мөрний цаана эцэг дээдсийнхээ үйлчилж байсан бурхдад уу, эсвэл нутаглаж буй газрынхаа аморичуудын бурхдад үйлчлэх үү? Харин би болон манай гэрийнхэн, бид ЭЗЭНд үйлчилнэ гэлээ.


Тиймээс тэд Бурханы сэнтийн өмнө байдаг бөгөөд Түүний сүм дотор өдөр шөнөгүй Түүнд үйлчилдэг юм. Сэнтийд Залрагч асраараа тэднийг дээгүүр нь бүрхэнэ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa