Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 29:18 - Ариун Библи 2004

18 Тэгээд тэд Хезекиа хаан уруу очиж, —Бид ЭЗЭНий өргөөг бүхэлд нь буюу шатаалт тахилын ширээг бүх л хэрэглэлийнх нь хамт, мөн ил тавих талхны ширээг бүх л хэрэглэлийнх нь хамт цэвэрлэлээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

18 Тэгээд тэд Хезекиа хаанд очиж —Бид ЭЗЭНий өргөөг бүхэлд нь, шатаалт тахилын ширээг бүх л хэрэглэлийн хамт мөн тавиг талхны ширээг бүх л хэрэглэлийн хамт цэвэрлэлээ.

Onani mutuwo Koperani




2Шастир 29:18
6 Mawu Ofanana  

Өглөө, орой бүр тэд ЭЗЭНд шатаалт тахилуудыг өргөн, анхилуун утлагыг уугиулж, ил тавих талхыг цэвэрхэн ширээн дээр тавьдаг бөгөөд алтан дэнлүүний суурийг дэнлүүнүүдийнх нь хамт үдэш бүр асаахад бэлэн байдаг. Учир нь бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий хариуцлагыг сахидаг, харин та нар Түүнийг умартсан билээ.


Ариусгах ажлыг тэд нэгдүгээр сарын эхний өдөр эхэлсэн бөгөөд тэр сарынхаа найм дахь өдөр тэд ЭЗЭНий үүдний танхимд оржээ. Тэгээд тэд ЭЗЭНий өргөөг найман өдрийн дотор ариусган, нэгдүгээр сарын арван зургаа дахь өдөр дуусгав.


Үүнээс гадна, Ахаз хаан өөрийн хаанчлалын туршид итгэлгүй байдал дотроо хэрэггүй гээд хаясан бүх хэрэглэлийг бид бэлтгэн ариусгалаа. Харагтун, тэдгээр зүйлс ЭЗЭНий тахилын ширээний өмнө байна гэж айлтгав.


Дараа нь тэр хорин тохой урт, хорин тохой өргөн, арван тохой өндөр хүрэл тахилын ширээ хийв.


Давид Бурханы гэрт орж, зөвхөн тахилч нараас өөр хэн ч идэж үл болох ариусгасан талхнаас тэр болон түүнтэй хамт байгсад нь идсэн шүү дээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa