Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 29:10 - Ариун Библи 2004

10 Израилийн Бурхан ЭЗЭНтэй гэрээ байгуулах санаа миний зүрхэнд байна. Ингэвэл Түүний дүрэлзсэн уур биднээс эргэх биз.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

10 Израилийн Бурхан ЭЗЭНтэй гэрээ байгуулах санаа зүрхэнд минь байна. Ингэвэл Түүний дүрэлзсэн уур биднээс эргэх биз.

Onani mutuwo Koperani




2Шастир 29:10
19 Mawu Ofanana  

Хэдий тийм боловч, Түүнийг хилэгнүүлсэн Манассегийн бүх өдөөлтүүдээс болж Иудагийн эсрэг шатсан Өөрийн асар их уур хилэнгийнхээ ширүүнээс ЭЗЭН эргэсэнгүй.


Хаан баганын хажууд зогсоод, ЭЗЭНий өмнө гэрээ байгуулан өөрийн бүх зүрх сэтгэлээр, бүх оюун ухаанаар ЭЗЭНийг дагаж, Түүний тушаал, гэрчлэл, зарлигуудыг сахиж, энэ номд бичигдсэн уг гэрээний үгсийг гүйцэлдүүлнэ гэсэнд бүх ард түмэн уг гэрээнд нэгджээ.


Дараа нь Иехоиада өөрөө бүх ард түмэн болон хааны хооронд тэд ЭЗЭНий ард түмэн байх болно гэсэн гэрээ байгуулсан юм.


Өөрсдийн эцгүүд шиг хүзүүгээ бүү хатууруул, харин ЭЗЭНд гараа өгч, Түүний мөнхөд ариусгасан Түүний ариун газарт орж, Түүний дүрэлзсэн уур та нараас эргэхийн тулд ЭЗЭН Бурхандаа үйлчлэгтүн.


Манай удирдагчид бүх чуулганыг төлөөлж, манай хотуудад харь эхнэр авсан бүх хүмүүс тогтсон цагт хот бүрийн ахмадууд болон шүүгчидтэй хамт ирцгээг. Энэ хэргийн улмаас бидний Бурханы догшин уур хилэн биднээс зайлуулагдах хүртэл ингэг гэв.


Тиймээс одоо Эзэн болон бидний Бурханы хуулиас сүрддэг хүмүүсийн зөвлөгөөний дагуу бүх эхнэрүүдээ болон тэдний хүүхдүүдийг явуулахаар Бурхантайгаа гэрээ хийцгээе. Энэ нь хуулийн дагуу хийгдэг!


Дараа нь Езра, аугаа Бурхан ЭЗЭНийг магтав. Бүх ард түмэн гараа өргөн, “Амен, Амен!” хэмээн хариулжээ. Тэгээд тэд доош бөхийн, нүүрээ газарт хүргэн, ЭЗЭНд мөргөв.


Одоо энэ бүхний учир бид бичгээр гэрээ хийж байна. Тамгалсан бичиг дээр манай удирдагчдын, Манай левичүүдийн болон манай тахилч нарын нэрс байна.


Явж, эдгээр үгсийг хойд зүгт тунхаглан хэлэхдээ «Итгэлгүй Израиль аа, буцаж ирэгтүн» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би чам уруу уурлан харахгүй. Учир нь Би нигүүлсэнгүй» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би үүрд уурлахгүй.


Тэр үүрд уурлан хилэгнэх үү? Тэр эцэс хүртэл унтууцах уу?» гэсэн биш үү? Үзэгтүн, чи муу зүйлсийг ярьж, үйлдсэн бөгөөд чи өөрийнхөө замаар явжээ”.


Хэдийгээр саяхан та нар эргэж, хүн нэг бүр хөршдөө эрх чөлөөг тунхаглан Миний мэлмийд зөвийг үйлдэж, Миний нэрээр дуудагдсан өргөөнд Миний өмнө гэрээ байгуулсан


«Тэд тугалыг хоёр хэсэгт огтолж, хэсгүүдийнх нь дундуур өнгөрчээ. Миний гэрээг зөрчсөн, Миний өмнө өөрсдийн байгуулсан гэрээний үгсийг биелүүлээгүй хүмүүсийг буюу


Тэд тэр зүг нүүр царайгаа эргүүлж, Сион уруу очих замыг асууна. Мартагдахгүй, үүрдийн гэрээнд ЭЗЭНтэй нэгдэхийн тулд тэд ирнэ.


бидний хүсэж байснаар бус, харин эхлээд тэд өөрсдийгөө Эзэнд, дараа нь Бурханы тааллын дагуу бидэнд өгсөн.


Тэгээд Аханы дээр том чулуун овоог босгосон нь энэ өдрийг хүртэл байсаар байна. Тэгээд ЭЗЭНий догшин уур хилэн намдав. Тиймээс ч тэр газар энэ өдрийг хүртэл Ахорын хөндий хэмээн нэрлэгдсээр ирэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa