Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 26:7 - Ариун Библи 2004

7 Бурхан түүнд филистчүүдийн эсрэг, Гур-баалд амьдарч байсан арабуудын эсрэг, мөн меуничүүдийн эсрэг дайтахад туслав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

7 Бурхан түүнд филистчүүдийн эсрэг, Гур-баалд амьдарч байсан арабуудын эсрэг мөн меуничүүдийн эсрэг дайтахад туслав.

Onani mutuwo Koperani




2Шастир 26:7
14 Mawu Ofanana  

Тэр үед мөнөөх гучин хүний толгойлогч Амасаигийн дээр Сүнс буун ирж —Давид аа, бид таных, Иессийн хүү минь, бид тантай хамт байна. Энх амгалан, амар тайван танд оршиг! Танд туслагч нэгэнд амар тайван нь оршиг! Үнэхээр таны Бурхан таныг дэмждэг билээ гэж хэлсний дараа Давид тэднийг хүлээн авч, тэднийг бүлгийн толгойлогчоор тавив.


Нэрс нь тэмдэглэгдсэн эдгээр хүмүүс Иудагийн хаан Хезекиагийн өдрүүдэд ирсэн бөгөөд тэдний майхнуудыг болон тэнд байсан меуничүүдийг дайрч, хүйс тэмтрэн, тэдний нутагт нь энэ өдрийг хүртэл амьдарсаар байгаа юм. Юу гэвэл тэнд малд нь бэлчээр байжээ.


Тэд тэдний эсрэг тусалж, хагричууд болон түүнтэй эвссэн бүхнийг тэдний гарт тушаажээ. Тэд дайны үед Бурханд хандан гуйхад нь Тэр тэдэнд өршөөл үзүүлдэг байсны учир нь тэд Түүнд итгэдгийнх юм.


Бурханы дайн байсан тул үй олон хүн алагдав. Тэд олзлогдон явах хүртлээ тэдний нутагт амьдарсан юм.


Аса түүнийг угтахаар хөдөлж, тэд Мареша дахь Зефатагийн хөндийд тулалдахаар байрлалаа эзлэв.


Аса өөрийн Бурхан ЭЗЭНийг дуудан, “ЭЗЭН, хүчирхэг болон сул дорой хоёрын хоорондох тулалдаанд Танаас өөр тусалдаг хэн ч байхгүй. Иймээс бидний Бурхан ЭЗЭН, бидэнд туслаач. Учир нь бид Танд итгэж, Таны нэрээр энэ үй олон дайсны эсрэг ирсэн билээ. Өө, ЭЗЭН, Та бол бидний Бурхан. Нэг ч хүн Таныг бүү дийлэг” хэмээжээ.


Филистчүүдийн зарим нь Иехошафатад алба татвар болгон мөнгө, бэлэг сэлт авчрав. Мөн арабууд түүнд долоон мянга долоон зуун хуц, долоон мянга долоон зуун ямаатай сүрэг өгчээ.


Үүний дараа Моабын хөвгүүд, Аммоны хөвгүүд зарим меуничүүдийн хамтаар Иехошафатын эсрэг дайтахаар ирэв.


Тэгээд ЭЗЭН Иехорамын эсрэг филистчүүдийн болон етиопчуудтай хиллэдэг арабуудын сэтгэлийг хөдөлгөсөнд,


Харин хэрвээ чи явбал, түүнийг үйлд, тулаанд хүчтэй бай. Гэсэн ч Бурхан дайсны өмнө чамайг дорд оруулна. Учир нь туслах болон дорд оруулах эрх Бурханд бий гэв.


Танд түшиглэн би их цэргийн эсрэг гүйж чадна. Бурхандаа түшиглэн би хана давж чадна.


“Бүх филистчүүд ээ. Та нарыг жанчигчийн ташуур хугарлаа гэж бүү баярлагтун. Учир нь могойн үндэснээс хорт могой гарч ирэх бөгөөд түүний үр жимс нь нисэгч галт могой юм.


Ийнхүү Бурханы тусламжийг хүртсэнээр өдгөөг хүртэл би их, бага хүмүүст гэрчлэн зогсохдоо эш үзүүлэгчид болон Мосегийн хэлсэн нь биелэх ёстой гэдгээс өөр юуг ч ярьж байгаагүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa