Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 26:6 - Ариун Библи 2004

6 Тэр явж, филистчүүдийн эсрэг дайн хийж, Гатын хэрэм, Иабнегийн хэрэм, Ашдодын хэрмийг нураав. Тэрээр Ашдодын нутагт болон филистчүүдийн дунд хотууд барьж босгов.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

6 Тэр явж, филистчүүдийн эсрэг дайн хийж, Гатын хэрэм, Иабнегийн хэрэм, Ашдодын хэрмийг нураав. Тэрээр Ашдодын нутаг болон филистчүүдийн дунд хотууд барьж босгожээ.

Onani mutuwo Koperani




2Шастир 26:6
12 Mawu Ofanana  

Түүний дараа Давид филистчүүдийг ялж, тэднийг номхтгов. Давид филистчүүдийн гараас гол хотын хяналтыг булаан авав.


Үүний дараа Давид филистчүүдийг ялж, тэднийг өөртөө захируулан, филистчүүдийн гараас Гат болон түүнийн гацаануудыг авав.


Гат, Марешан, Зиф,


Тэгээд ЭЗЭН Иехорамын эсрэг филистчүүдийн болон етиопчуудтай хиллэдэг арабуудын сэтгэлийг хөдөлгөсөнд,


“Бүх филистчүүд ээ. Та нарыг жанчигчийн ташуур хугарлаа гэж бүү баярлагтун. Учир нь могойн үндэснээс хорт могой гарч ирэх бөгөөд түүний үр жимс нь нисэгч галт могой юм.


Ассирийн хаан Саргоны илгээсэн жанжин Ашдодод ирж, Ашдодыг довтлон эзэлсэн жилд,


Би бас Ашдодоос оршин суугчдыг, Ашкелоноос очирт таягийг барьсан хүнийг таслах болно. Тэр ч байтугай Би Екроны дээр Өөрийн мутрыг дураар нь тавьж, филистчүүдийн үлдэгсэд мөхөх болно” гэж Эзэн БУРХАН айлдаж байна.


Калне уруу очиж хар. Тэндээс агуу Хамат уруу оч, дараа нь филистчүүдийн Гат уруу оч. Тэд эдгээр хаанчлалуудаас илүү сайн юм уу? Эсвэл тэдний нутаг дэвсгэр нь та нарынхаас илүү том юм уу?


Энэ нь Екроны хойд талд хүрнэ. Дараа нь уг хил Шиккерон уруу чиглэн эргэж, Баала уул уруу үргэлжлээд, Иабнеелд хүрч, төгсгөл нь тэнгис юм.


Ашдод болон түүний эргэн тойрны суурин ба тосгод, Газ болон түүний суурин ба тосгод, Египетийн хил дагуух гол ба Их тэнгисийн эрэг газар хүртэл багтаж байв.


Филистчүүд Бурханы авдрыг олзлон аваад, түүнийг Ебенезерээс Ашдод хот уруу авчрав.


ЭЗЭНий мутар ашдодчуудын дээр хүндээр дарж, Тэр Ашдод болон түүний хязгаар нутгийн хүмүүсийг сүйрүүлж, хавдар өвчнөөр цохив.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa