Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 26:16 - Ариун Библи 2004

16 Гэвч хүчирхэг болмогц зүрх сэтгэл нь ихэд бардам болсноос болж тэрээр завхарч, өөрийн Бурхан ЭЗЭНд итгэлгүй хандав. Тэрээр утлагын тахилын ширээн дээр утлага уугиулахаар ЭЗЭНий сүмд орсон юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

16 Гэвч хүчирхэг болмогц түүний зүрх сэтгэл ихэд бардам болсноос болж тэрээр завхарч, өөрийн Бурхан ЭЗЭНий эсрэг харш юм хийв. Тэрээр утлагын тахилын ширээн дээр утлага уугиулахаар ЭЗЭНий сүмд орсон юм.

Onani mutuwo Koperani




2Шастир 26:16
24 Mawu Ofanana  

Хаан өөрийн сонгож тогтоосон наймдугаар сарын арван тавны өдөр Бетелд босгосон тахилын ширээндээ очив. Тэрээр Израилийн хөвгүүдэд зориулж баярыг товлон, тахилын ширээн дээр утлага уугиулахаар явав.


Харагтун, Иеробоам утлагыг шатаахаар тахилын ширээний хажууд зогсож байх үед Бурханы хүн Иудагаас Бетелд ЭЗЭНий үгээр ирэв.


Чи үнэхээр Едомыг ялсан бөгөөд чиний зүрх бардам болжээ. Сүр жавхландаа баясан, гэртээ байгтун. Чи өөрийгөө болон өөртэйгөө хамт Иудаг унагах гэж юунд төвөг удна вэ? хэмээв.


ЭЗЭН хааныг цохисонд тэрээр үхэх өдрөө хүртэл уяман өвчтэй болж тусдаа ордонд амьдарчээ. Хааны хүү Иотам өрх гэрээ толгойлон, нутгийн хүмүүсийг шүүжээ.


Рехобоамын хаанчлал батжин, хүчирхэгжсэнд тэр өөрөө болон түүний хамт бүх Израиль ЭЗЭНий хуулийг умартав.


Чи хэлэхдээ “Харагтун, би Едомыг ялсан юм” гэв. Чиний зүрх ихэрхэл дотор бардам болжээ. Одоо гэртээ байгтун. Чи өөрийгөө болон өөртэйгөө хамт Иудаг унагах гэж юунд төвөг удна вэ? хэмээв.


Тэрээр Иерусалимд уран дархчуудын зохион бүтээсэн дайтах хэрэгслүүдийг хийжээ. Тэдгээр нь сум болон том чулуу харвуулах зорилгоор цамхгууд, бэхлэлтийн булангууд дээр тавив. Ингээд түүний нэр алдар алс хол түгэж, тэрээр хүчирхэг болтлоо асар ихээр тэтгүүлж байлаа.


Тэрээр өөрийн эцэг Уззиагийн хийсэн бүгдийг дуурайн ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэв. Харин тэрээр ЭЗЭНий сүмд ороогүй. Гэвч ард түмэн завхарсан үйлээ үргэлжлүүлсээр л байв.


Харин Хезекиа хүлээж авсан ашгаасаа буцааж өгсөнгүй. Учир нь түүний зүрх бардам болжээ. Иймээс уур хилэн түүний дээр болон Иуда, Иерусалимын дээр буув.


Сүйрлийн өмнө бардам зан явдаг бол Бүдэрч унахын өмнө дээрэлхүү зан явдаг.


Тоо томшгүй цэргийг олзолсны дараа, Өмнө зүгийн хааны зүрх омог дээрэнгүй болж, түм түмээр устгах боловч ялалтад хүрэхгүй.


Тэгээд ухна өөрийгөө онцгой өргөмжиллөө. Гэвч тэрээр хүчирхэг болмогц том эвэр нь хугаран унаж, оронд нь онцгой дөрвөн эвэр тэнгэрийн дөрвөн салхийг чиглэн ургав.


Харагтун, бардам нэгний хувьд, доторх сэтгэл нь зөв бус байдаг юм. Харин зөвт хүн итгэлээрээ амьдарна.


Левийн гуч, Кохатын ач, Изхарын хүү Кора нь Реубений хөвгүүд болох Датан, Абирам болон Пелетийн хүү Онтой хамт хөдөлж


Тиймээс тэд тус бүр өөрсдийн бойпорыг авч, дотор нь гал хийн, дээр нь утлага тавив. Тэд Мосе, Аарон нартай хамт хурлын майхны үүдэнд зогслоо.


Бас ЭЗЭНээс гал гарч ирэн, утлагыг өргөж байсан хоёр зуун тавин хүнийг шатаав.


дотор нь гал хийн, түүн дээр маргааш ЭЗЭНий оршихуйд утлага тавь. Тэгээд ЭЗЭНий сонгох тэр хүн нь ариун нэгэн болох болно. Левийн хөвгүүд та нар л хэт хол явчихсан байна гэв.


Миний сонгох хүний таяг нахиалах болно. Тийнхүү чиний эсрэг гомдоллож байгаа Израилийн хөвгүүдийн гомдлуудыг Би Өөрийнхөө дээрээс салгах болно гэв.


чиний зүрх бардам болж, өөрийн Бурхан ЭЗЭНийг мартуузай. Тэр Египетийн нутгаас, боолчлолын гэрээс чамайг гаргаж аваад,


“Би хүч тэнхээ, гарынхаа чадлаар энэ хөрөнгө чинээг өөртөө бий болгосон юм” гэж чи зүрхэндээ хэлүүзэй.


Хуурамч даруу байдалд таашаал аван, тэнгэр элч нарт мөргөдөг, үзсэн үзэгдлээ баримтлан, махан биеийн ухаанаар өөрийгөө дэмий хоосон дөвийлгөдөг ямар ч хүн та нарын шагналыг бүү булааг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa