Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 26:15 - Ариун Библи 2004

15 Тэрээр Иерусалимд уран дархчуудын зохион бүтээсэн дайтах хэрэгслүүдийг хийжээ. Тэдгээр нь сум болон том чулуу харвуулах зорилгоор цамхгууд, бэхлэлтийн булангууд дээр тавив. Ингээд түүний нэр алдар алс хол түгэж, тэрээр хүчирхэг болтлоо асар ихээр тэтгүүлж байлаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

15 Тэрээр Иерусалимд уран дархчуудын зохион бүтээсэн дайтах хэрэгслүүдийг хийжээ. Үүгээр сум болон том чулуу харвуулах зорилгоор тэднийг цамхгууд, бэхлэлтийн булангууд дээр байрлуулав. Ингээд түүний нэр алдар алс хол түгж, тэрээр хүчирхэг болтлоо асар ихээр тэтгүүлж байлаа.

Onani mutuwo Koperani




2Шастир 26:15
9 Mawu Ofanana  

Тэрээр дан эмэгтэйн хөвгүүн бөгөөд эцэг нь тир хүн. Тэр хүн алт, мөнгө, хүрэл, төмөр, чулуу, мод болон хөх ягаан, хүрэн улаан, час улаан өнгийн бөс даавуу, маалинган даавуугаар юм хийх чадвартай, сийлбэрийн бүх төрөл, өөрт нь даалгасан ямар ч загварын зүйлийг хэрхэн урлахыг мэддэг юм. Түүнийг чи өөрийн урчуудтай болон миний эзэн, эцэг Давидынхаа хүмүүстэй хамт ажиллуул.


Алт, мөнгө, хүрэл, төмөр болон улаан, хөх ягаан, хүрэн улаан өнгийн бүс, зотонгоор юм хийх авъяастай, сийлбэрийн бүх төрөл, ямар ч загварын төсөл зургийг хэрхэн урлахыг мэддэг хүнийг над уруу илгээнэ үү? Тэр хүн чинь Иуда, Иерусалим дахь миний урчуудын хамт ажиллаг. Тэдгээр хүмүүсийг миний эцэг Давид бэлтгэсэн юм.


Үүнээс гадна, Уззиа бүх цэрэгтээ зориулан бамбай, жад, дуулга, хуяг, нум сум болон чулуу дүүгүүрдэх хэрэгслүүдийг бэлдэж өгсөн билээ.


Гэвч хүчирхэг болмогц зүрх сэтгэл нь ихэд бардам болсноос болж тэрээр завхарч, өөрийн Бурхан ЭЗЭНд итгэлгүй хандав. Тэрээр утлагын тахилын ширээн дээр утлага уугиулахаар ЭЗЭНий сүмд орсон юм.


алт, мөнгө, хүрлээр уран хийцтэй зүйлсийг хийлгэж,


Тийм учраас үзэгтүн. Би энэ ард түмний дотор ер бусын гайхамшигт, гайхалтай зүйлийг дахин бүтээнэ. Тэдний мэргэдийн мэргэн ухаан нь мөхөж, гярхай хүмүүсийн ялгах чадвар нь алга болно” гэв.


Үндэстнүүдийн дунд хар! Ажиглацгаа! Алмайр! Гайхагтун! Учир нь та нар сонссон ч итгэж чадахааргүй нэгэн зүйлийг Би та нарын өдрүүдэд хийж байна.


Түүний тухай зар бүх Сири даяар тархсанд, хүмүүс зовж шаналсан, чөтгөр шүглэсэн, унаж татдаг өвчтэй, саа өвчтэй бүхнийг Түүн дээр авчрахад Есүс тэднийг эдгээжээ.


Харин та нар жимсний мод биш болохыг нь мэдэж байгаа моддыг устга. Тэгээд цавчин бэхлэлт хийн, та нартай байлдаж байгаа тэр хотынхныг ялагдах хүртэл нь хэрэглэ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa