Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 25:15 - Ариун Библи 2004

15 Тэгэхэд ЭЗЭНий уур хилэн Амазиагийн эсрэг шатаж, Тэрээр түүнд эш үзүүлэгчийг илгээн, —Чиний гараас өөрсдийн ард түмнээ авраагүй тэр хүмүүсийн бурхдыг чи юунд эрэлхийлсэн бэ? гэж хэлүүлэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

15 Тэгэхэд ЭЗЭНий уур хилэн Амазиагийн эсрэг шатаж, Тэр түүнд эш үзүүлэгчийг илгээн —Чиний гараас ард түмнээ авраагүй тэр хүмүүсийн бурхдыг чи юунд эрэлхийлнэ вэ? гэж хэлүүлжээ.

Onani mutuwo Koperani




2Шастир 25:15
23 Mawu Ofanana  

Үзмэрч Хананигийн хүү Иехү түүнийг угтахаар гарч ирээд, Иехошафат хаанд —Та харгис муу хүмүүст туслан, ЭЗЭНийг үзэн ядагчдыг хайрласнаараа ЭЗЭНээс ирэх уур хилэнг өөр дээрээ буулгах гэж үү?


Тэгэхэд Марешагийн Додавахугийн хүү Елиезер Иехошафатын эсрэг эш үзүүлж, —Чи Ахазиатай нэгдсэн учир ЭЗЭН чиний ажлыг нураалаа гэв. Тиймээс хөлөг онгоцнууд нь сүйрч, Таршиш уруу явж чадсангүй.


Тэд эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНий өргөөг орхин, Ашерагийн модон шон болон шүтээнүүдэд үйлчлэв. Тэдний энэ гэм буруугийн улмаас Иуда болон Иерусалим дээр уур хилэн буун ирэв.


Тэгэхэд Бурханы Сүнс тахилч Иехоиадагийн хүү Зехариа дээр буужээ. Тэрээр ардуудын дээр зогсоод, тэдэнд хандан —Бурхан ийн айлджээ. “Та нар яагаад ЭЗЭНий тушаалуудыг зөрчин, амжилт олохгүй байна вэ? Та нар ЭЗЭНийг умартсан учраас Тэр бас та нарыг умартсан билээ” хэмээв гэж хэлжээ.


Түүнийг хаантай ярих зуур хаан түүнд —Бид чамайг хааны зөвлөхөөр томилсон бил үү? Зогс! Яагаад чи алуулахаар юм хийж байгаа вэ? гэв. Эш үзүүлэгч зогсоод, —Чи үүнийг үйлдэж, миний зөвлөгөөг сонсоогүй учраас Бурхан чамайг устгахаар төлөвлөснийг би мэднэ гэв.


Гэвч Бурханы хүн түүн уруу ирж, —Өө, хаантан, Израилийн цэргийг өөртэйгөө хамт бүү явуулаач. Учир нь ЭЗЭН Израильтай буюу Ефраимын хөвгүүдийн хэнтэй нь ч хамт байдаггүй юм.


Харин тэнд Одед гэгч ЭЗЭНий эш үзүүлэгч байжээ. Тэрээр Самарид ирсэн цэргүүдийг угтахаар очиж, тэдэнд —Харагтун, та нарын эцэг өвгөдийн Бурхан ЭЗЭН Иудад уурласан учраас тэднийг та нарын гарт оруулсан бөгөөд та нар тэднийг тэнгэрт тулсан харгислалаар хядлаа.


Учир нь хүмүүсийн бүх бурхад бол хоосон шүтээнүүд, Харин ЭЗЭН тэнгэрүүдийг бүтээсэн.


Хамтдаа цуглаж ирцгээ. Үндэстнүүдийн оргодлууд хамтдаа ойртоцгоо. Аварч чадахгүй бурханд залбирч, модон шүтээнүүдийг дээдэлдэг тэдэнд мэдлэг алга.


Тэд өргөст хэмхний талбай дахь мануухай мэт бөгөөд тэд ярьж чаддаггүй. Тэд явж чадахгүй тул тэднийг өргөн зөөх шаардлагатай! Тэд хор учруулж ч чадахгүй, ямар ч сайныг хийж чадахгүй тул тэднээс бүү эмээ”.


Үндэстнүүдийн Хаан, Танаас хэн айхгүй байх билээ? Үнэхээр энэ нь Танд зохистой. Учир нь үндэстнүүдийн хамаг мэргэн хүмүүсийн дунд болон тэдний хамаг хаанчлалуудад Тантай адил хэн ч үгүй.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарын эцэг өвгөд Надаас ямар шударга бус зүйл олсон болоод Надаас холдон, хоосны араас явж, хоосон болов?


Израилийн гэр өөрсдийн итгэл найдвар болсон Бетелээс ичсэн шиг Моаб нь Хемошоос ичих болно.


Үгүй, харин тахидаг юмсыг тэд Бурханд бус, харин чөтгөрүүдэд [тахидаг] аж. Та нарыг чөтгөрүүдийн хамсаатан болоосой гэж би хүсдэггүй.


Иймд шүтээнүүдэд өргөсөн юмсыг идэх талаар гэвэл энэ ертөнцөд шүтээн гэдэг нь байдаггүй бөгөөд ганцаас өөр Бурхан байхгүйг бид мэднэ.


Мика —Та нар миний бүтээсэн бурхад болон миний тахилчийг авч явчихаад надад юу үлдээсэн юм бэ? Тэгээд та нар надад “Чи юу болов?” гэж яаж хэлж чадаж байна вэ? гэлээ.


Та нарын хувьд энэ нутгийн оршин суугчидтай гэрээ байгуулж болохгүй. Та нар тэдний тахилын ширээг эвд” гэсэн боловч та нар Намайг дагасангүй. Та нар юу хийчих нь энэ вэ?


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa