Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 24:22 - Ариун Библи 2004

22 Түүний эцэг Иехоиадагийн өөрт нь үзүүлж байсан энэрлийг Иоаш хаан дурсан саналгүй, харин хүүг нь алжээ. Зехариа үхэхдээ —ЭЗЭН хараад, өшөө авах болтугай хэмээжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

22 Түүний эцэг Иехоиадагийн өөрт нь үзүүлж байсан хайр энэрлийг Иоаш хаан дурсан саналгүй түүний хүүг алжээ. Зехариа үхэхдээ —ЭЗЭН хараад, өшөө авах болтугай гэжээ.

Onani mutuwo Koperani




2Шастир 24:22
19 Mawu Ofanana  

Реубен бусдадаа —Тэр хүүхдэд битгий гэм хий гэж би та нарт хэлээгүй юү? Гэвч та нар сонсоогүй. Тиймээс одоо бид түүний цусны үнэ өртгийг төлөх болж байна хэмээн хэлжээ.


Тэгвэл Би та нарын цус, амин цусыг заавал нэхнэ. Амьтан бүрээс ч би түүнийг нэхнэ. Хүн хийгээд хүний ах дүү бүрээс ч нэхнэ.


Та харсан билээ. Учир нь Өөрийн мутраар хариулахын тулд Та зовлон зүдгүүр, уур унтууцлыг ажигласан билээ. Ядуу хүн Танд даатгадаг. Та өнчин хүмүүсийн туслагч байсаар ирсэн билээ.


Миний хайрын хариуд тэд намайг буруутгагчид болдог. Харин би залбирч байна.


ЭЗЭН, намайг өршөөгөөч. Үхлийн дааман хаалганаас намайг босгодог Та Намайг үзэн ядагчдаас ирдэг зовлон зүдгүүрийг минь хараач.


Сайныг саараар хариулагч хүний гэрээс бузар муу үл сална.


Харин зөв шударгаар шүүдэг, зүрх сэтгэлийг сорьдог түмэн цэргийн ЭЗЭН, тэднээс Таны өшөө авахыг надад харуулаач. Учир нь Танд би хэргээ даатгасан билээ.


Учир нь устгагч нь түүний эсрэг, Вавилоны эсрэг ирж байгаа бөгөөд түүний хүчит эрс олзлогдож, тэдний нумууд хугалагдах болно. Учир нь ЭЗЭН бол нөхөн төлбөрийн Бурхан, Тэрээр бүрэн хариулна.


Абелынхаас авахуулаад, Бурханы өргөө болон тахилын ширээний хооронд хөнөөгдсөн Зехариагийн цус хүртэлх нь энэ үеийнхнээс нэхэгдэнэ. Тийм ээ, Би та нарт хэлье. Энэ нь энэхүү үеийнхнээс нэхэгдэх болно” гэсэн юм.


Есүс тэдэнд —Эцэгээсээ олон сайн үйлсийг Би та нарт үзүүлсэн. Тэдгээрийн алинаас нь болж та нар Над уруу чулуу шиднэ вэ? гэхэд


Зэсийн дархан Александр надад их гай тарьсан. Эзэн түүнд хийснийх нь хариуг өгөг.


Миний анхны өмгөөлөл дээр хэн ч намайг дэмжсэнгүй. Харин бүгд намайг орхисон. Үүнийг нь тэдний эсрэг бүү тооцох болтугай.


Хэрэв бид ЭЗЭНийг дагахаас эргэж, шатаалт буюу үр тариан, эсвэл эвийн тахилыг өргөлүүдийн дээр нь өргөхөөр өөрсдөдөө зориулан тахилын ширээ босгосон бол ЭЗЭН Өөрөө биднээс хариу нэхэг.


Өө, тэнгэр ээ, ариун хүмүүс ээ, элч нар аа, эш үзүүлэгчид ээ, тэр хотын улмаас баярлагтун. Учир нь Бурхан та нарын төлөө түүнийг шийтгэв гэв.


Яагаад гэвэл Түүний шүүлт үнэн бөгөөд зөвт. Учир нь завхайрлаараа дэлхийг ялзруулж байсан үлэмжийн том янхныг Тэр шийтгэв. Тэр Өөрийн боолуудын цусны өшөөг түүнээс авсан гэлээ.


Иеруббаалын (буюу Гидеоны) Израильд үйлдсэн хамаг сайн үйлсийнх нь дагуу түүний гэр бүлийнхэнд энэрэл хайрыг ч тэд үзүүлсэнгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa