Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 24:20 - Ариун Библи 2004

20 Тэгэхэд Бурханы Сүнс тахилч Иехоиадагийн хүү Зехариа дээр буужээ. Тэрээр ардуудын дээр зогсоод, тэдэнд хандан —Бурхан ийн айлджээ. “Та нар яагаад ЭЗЭНий тушаалуудыг зөрчин, амжилт олохгүй байна вэ? Та нар ЭЗЭНийг умартсан учраас Тэр бас та нарыг умартсан билээ” хэмээв гэж хэлжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

20 Тэгэхэд Бурханы Сүнс тахилч Иехоиадагийн хүү Зехариа дээр буужээ. Тэрээр ардуудын дээр зогсоод, тэдэнд —Бурхан айлдахдаа “Та нар яагаад ЭЗЭНий тушаалуудыг зөрчиж байна вэ? Ингэснээр та нар хөгжиж дэвжихгүй. Учир нь та нар ЭЗЭНийг умартсан учраас Тэр бас та нарыг умартсан билээ” гэж байна гэв.

Onani mutuwo Koperani




2Шастир 24:20
24 Mawu Ofanana  

Тэр үед мөнөөх гучин хүний толгойлогч Амасаигийн дээр Сүнс буун ирж —Давид аа, бид таных, Иессийн хүү минь, бид тантай хамт байна. Энх амгалан, амар тайван танд оршиг! Танд туслагч нэгэнд амар тайван нь оршиг! Үнэхээр таны Бурхан таныг дэмждэг билээ гэж хэлсний дараа Давид тэднийг хүлээн авч, тэднийг бүлгийн толгойлогчоор тавив.


Миний хүү Соломон оо, өөрийн эцгийн Бурханыг таньж мэдэн, бүх зүрх болон оюун ухаанаараа Түүнд үйлчлэгтүн. Учир нь ЭЗЭН бүх зүрхнүүдийг шалгаж, бодол санааны хандлага бүрийг мэддэг юм. Хэрэв чи Түүнийг хайвал, Түүнийг олно. Харин чи Түүнийг умартах аваас, Тэр чамайг мөнхөд орхино.


Шишакаас болоод Иерусалимд цугларсан Рехобоам болон Иудагийн ноёд уруу эш үзүүлэгч Шемаиа ирж, тэдэнд —ЭЗЭН ийн айлдахдаа “Та нар Намайг умартсан учраас Би ч мөн та нарыг Шишакт өгөн умартсан” хэмээв гэж хэлэв.


Тэгтэл чуулганы дунд ЭЗЭНий Сүнс Асафын хөвгүүдээс гаралтай леви хүн Маттаниагийн дөч, Иеиелийн гуч, Бенаиагийн ач, Зехариагийн хүү Иахазиел дээр буун иржээ.


Тэгээд тэд хааны хүүг гарган ирж, түүнд титэм өмсгөн, гэрчлэл өгч, түүнийг хаан болгов. Иехоиада болон түүний хөвгүүд түүнд тос цутган, —Хаан мөнх наслах болтугай! гэцгээв.


Үнэндээ арамейчуудын цэрэг цөөхөн тооны дайчидтай байв. Гэтэл иудачууд эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНийг умартсан учраас ЭЗЭН үлэмж их цэргийг нь арамейчуудын гарт оруулж өгчээ. Ингээд тэд Иоашийн дээр шийтгэлийг гүйцэлдүүлжээ.


Түүнийг хаантай ярих зуур хаан түүнд —Бид чамайг хааны зөвлөхөөр томилсон бил үү? Зогс! Яагаад чи алуулахаар юм хийж байгаа вэ? гэв. Эш үзүүлэгч зогсоод, —Чи үүнийг үйлдэж, миний зөвлөгөөг сонсоогүй учраас Бурхан чамайг устгахаар төлөвлөснийг би мэднэ гэв.


Тиймээс ЭЗЭНий уур хилэн Иуда, Иерусалимын эсрэг хандан, Тэрээр тэднийг айдас, түгшүүр, зэвүүцлийн бай болгосон. Үүнийг та нар өөрсдийн нүдээр үзсэн билээ.


Чиний өөрийн бузар булай явдал чамайг засаж, итгэлээ орхих байдал чинь чамайг залруулах болно. Тийм учраас ЭЗЭН Бурханаа умартаж, Намайг үл хүндлэх нь чиний хувьд бузар муу ба гашуун сургамж гэдгийг харж, мэдэгтүн” гэж түмэн цэргийн БУРХАН Эзэн тунхаглаж байна.


“ЭЗЭН ингэж айлдаж байна. «ЭЗЭНий өргөөний хашаанд зогсож, ЭЗЭНий өргөөнд мөргөхөөр ирсэн Иудагийн бүх хотуудад хэлүүлэхээр Миний чамд тушаасан бүх үгсийг тэдэнд хэлэгтүн. Нэг ч үгийг бүү хас!


Чиний зам болон чиний үйлс эдгээр зүйлсийг чам дээр авчрав. Энэ нь чиний бузар муу байдал. Ямар гашуун юм бэ? Энэ нь чиний зүрх сэтгэлийг хөндсөн билээ!


Тэд “Яагаад бидний Бурхан ЭЗЭН бидэнд энэ бүх зүйлийг үйлдсэн бэ?” гэж хэлэх үед нь чи тэдэнд “Та нар Намайг орхиж, өөрсдийн нутагтаа харийн бурхдад үйлчилсний адил та нар өөрсдийн бус нутагт харийнханд үйлчлэх болно” гэж хэлэгтүн.


Та нарын гэм буруу эдгээрийг эргүүлсэн бөгөөд та нарын нүгэл өөрсдөөс чинь сайныг нуув.


Дааман хаалган дээр зэмлэдэг хүнийг тэд үзэн яддаг, шулуунаар ярьдаг хүнийг тэд зэвүүцдэг.


Харин Мосе —Энэ чинь бүтэхгүй атал та нар юунд ЭЗЭНий тушаалыг зөрчиж байна вэ?


Зөвт нэгэн Абелын цуснаас авахуулаад сүм болоод тахилын ширээ хоёрын хооронд та нарын алсан Берехиагийн хүү Зехариагийн цус хүртэлх газар дээр урссан бүх зөвт хүний цус та нар дээр ирнэ.


Абелынхаас авахуулаад, Бурханы өргөө болон тахилын ширээний хооронд хөнөөгдсөн Зехариагийн цус хүртэлх нь энэ үеийнхнээс нэхэгдэнэ. Тийм ээ, Би та нарт хэлье. Энэ нь энэхүү үеийнхнээс нэхэгдэх болно” гэсэн юм.


Тэр цагт Миний уур хилэн тэдний эсрэг дүрэлзэн, тэднийг хаяж, тэднээс нүүрээ буруулахад тэд үрэгдэх болно. Элдвийн олон гай гамшиг тэдэн дээр буух тэр цагт тэд “Эдгээр бузар муу бидэн дээр буусан нь манай Бурхан бидний дунд байхгүйгээс болсон биш үү?” гэж хэлэх болно.


ЭЗЭНий Сүнс Гидеон дээр буув. Тэр эвэр бүрээ үлээхэд түүнийг дагахаар абиезричууд цуглав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa