Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 20:9 - Ариун Библи 2004

9 “Бидний дээр илд, шийтгэл, тахал, өлсгөлөн зэрэг бузар муу юмс буух аваас, бид энэ өргөөний урд, Таны өмнө зогсоод (учир нь Таны нэр энэ өргөөнд байгаа), зовлон шаналлынхаа дундаас Тан уруу хашхирах бөгөөд Та сонсож, биднийг аврах болно” гэсэн билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

9 “Бидний дээр илд, шийтгэл, тахал, өлсгөлөн зэрэг гамшигт муу юмс буух аваас, бид энэ өргөөний урд, Таны өмнө зогсоод, (учир нь Таны нэр энэ өргөөнд байгаа) зовлон шаналал дундаас Тан уруу хашхирах аваас Та сонсож, биднийг аврах болно” гэсэн билээ.

Onani mutuwo Koperani




2Шастир 20:9
13 Mawu Ofanana  

Энэ газрыг харан залбирах үед Таны боол болон Таны ард түмэн Израилийн хүсэлтийг сонсооч. Тэнгэр дэх Өөрийн орших газраасаа сонсооч. Сонсоод, өршөөн соёрхооч.


Таны ард түмэн Израиль Таны эсрэг нүгэл үйлдсэнээс болж дайсандаа ялагдах үед, хэрэв тэд Тань уруу дахин эргэж, Таны нэрийг хүлээн зөвшөөрч, залбиран энэ өргөөнд Танд хандан хүсэлт гаргавал,


Хэрэв энэ газарт өлсгөлөн болж, тахал өвчин гарч, үр тариа хатан, ган гачиг болж, царцаан сүрэг ба төөлүүрийн сүрэг ирвэл, дайснууд нь тэднийг хотуудынх нь нутаг дотор бүслэн авбал, элдвийн гамшиг өвчин нөмрөх үед,


Тэд энд амьдарч, Таны нэрийн төлөө Танд энд ариун газрыг барьж,


Таны боол энэ газар уруу харан залбирах залбирлыг сонсохын тулд энэ өргөө буюу Өөрийн нэрээ тэнд тавина гэж Таны хэлсэн тэр газар уруу Таны мэлмий өдөр ч, шөнө ч нээлттэй байх болтугай.


“Би Өөрийн ард түмнээ Египетийн газраас удирдан гаргасан өдрөөс хойш Өөрийн нэрийг байлгахаар өргөөг бариулахын тулд Израилийн бүх овгоос нэг ч хотыг Би сонгоогүй, мөн Миний ард түмэн болох Израилийг удирдах ямар ч хүнийг Би сонгоогүй юм.


Езраг залбирч, нүглээ наманчилан уйлж, Бурханы өргөөний өмнө сунан мөргөж байхад, Израилиас асар их чуулган гашуунаар уйлцгааж, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд мөн хүүхдүүд түүн уруу цугларцгаав.


Зовлон зүдгүүрийн өдөр Намайг дууд. Би чамайг аврах бөгөөд Чи Намайг хүндэтгэх болно”.


Учир нь чамайг анчны урхинаас, Бас үхлийн тахлаас авардаг нэгэн бол Тэр юм.


Та нар Надад зориулан шороогоор тахилын ширээ босгож, дээр нь өөрсдийн шатаалт тахил, эвийн тахилыг, өөрсдийн хонь ба үхрүүдийг өргө. Би Өөрийн нэрээ сануулах газар бүрд та нар дээр очиж, та нарыг ерөөнө.


Түүний өмнө анхааралтай байж, дуу хоолойг нь дуулгавартай дага. Түүний өмнөөс бүү тэрсэл. Учир нь Миний нэр түүний дотор байгаа тул тэр чиний хилэнцийг уучлахгүй.


Учир нь хоёр буюу гурван хүн Миний нэрээр хаана цуглана, тэнд Би тэдний дунд байна гэж айлдав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa