Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 20:3 - Ариун Библи 2004

3 Иехошафат айж, ЭЗЭНийг эрэлхийлэхээр анхаарлаа хандуулан, бүх Иуда даяар мацаг барилтыг зарлав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

3 Иехошафат айж, ЭЗЭНийг эрэлхийлэхээр анхааралаа хандуулсан ба бүх Иуда даяар мацаг барилтыг зарлав.

Onani mutuwo Koperani




2Шастир 20:3
20 Mawu Ofanana  

Израилийн Бурхан ЭЗЭНийг хайхаар зүрх сэтгэлээ хандуулсан, Израилийн бүх овгуудаас гаралтай хүмүүс эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНд тахил өргөхөөр тэднийг даган Иерусалимд ирцгээв.


Гэвч танд зарим сайн зүйлс бий, учир нь та энэ газраас Ашеротыг зайлуулан, зүрх сэтгэлээ Бурханыг эрэлхийлэхэд хандуулсан юм гэв.


Миний нэрээр дуудагдсан Миний хүмүүс өөрсдийгөө даруу байлган, залбирч, Миний нүүрийг эрэлхийлж, бузар муу замуудаасаа эргэх аваас, Би тэнгэрээс сонсож, тэдний нүглийг уучлан, тэдний газар нутгийг эдгээнэ.


Энэ сарын хорин дөрвөнд Израилийн хөвгүүд цуглан мацаг барьж, таар өмсөн, өөрсөд дээрээ шороо цацав.


Явж, Сусад байгаа бүх иудейчүүдийг цуглуулж, миний төлөө мацаг барь! Шөнө ч, өдөр ч гурван хоногийн турш бүү ид, бүү уу. Би болон миний шивэгчид ч мөн ийм байдлаар мацаг барина. Энэ нь хуулийн дагуу биш ч би хаан дээр орно. Хэрэв би үхэх бол үхнэ.


Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын тав дахь жилийн есдүгээр сард Иерусалим дахь бүх хүн болон Иудагийн хотуудаас Иерусалимд ирсэн бүх хүн ЭЗЭНий өмнө мацаг барихыг тунхаглав.


Тиймээс би залбирал ба гуйлтаараа мацаг барьж, таар өмсөж, өөр дээрээ үнс асган, Эзэн Бурханыг хайхаар, Түүн уруу хичээнгүйлэн хандсан.


Мацаг барилтыг ариусган, ёслолын чуулганыг зарлан тунхаглагтун. Ахмадууд болон энэ улсын бүх оршин суугчдыг өөрсдийн Бурхан ЭЗЭНий өргөөнд цуглуулж, ЭЗЭНд хандаж хашхирагтун.


Учир нь ЭЗЭН Израилийн гэрт ийнхүү айлдаж байна. “Та нар амьдрахын тулд Намайг хай”.


Тэгэхэд тэр хүмүүс ЭЗЭНээс ихэд эмээн, ЭЗЭНд тахил өргөж, тангараглав.


Биеийг хөнөөх хүмүүсээс бүү ай. Учир нь тэд сэтгэлийг хөнөөж үл чадна. Харин махан бие болоод сэтгэлийг, хоёуланг нь тамд устгаж чадах Түүнээс айгтун.


Тэгэхэд Израилийн бүх хөвгүүд, бүх ард түмэн Бетелд ирж уйлалдав. Ийнхүү тэд ЭЗЭНий өмнө суун үдэш хүртэл мацаг барьлаа. Тэд ЭЗЭНий өмнө шатаалт болон эвийн тахилуудыг өргөв.


Тэд Мизпад цугларч, ус татаж, ЭЗЭНий өмнө асган, тэр өдөр мацаг барин, —Бид ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн билээ гэв. Самуел Мизпад Израилийн хөвгүүдийг шүүв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa