Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 20:26 - Ариун Библи 2004

26 Тэгээд дөрөв дэх өдөр тэд Беракагийн хөндийд цугласан бөгөөд тэнд тэд ЭЗЭНийг магтсан билээ. Тиймээс тэд тэр газрыг өнөөдрийг хүртэл “Беракагийн Хөндий” хэмээн нэрлэсэн билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

26 Тэгээд дөрөв дэх өдөр тэд Беракагийн хөндийд цугласан бөгөөд тэнд тэд ЭЗЭНийг ерөөсөн билээ. Тиймээс тэд тэр газрыг өнөөдрийн өдрийг хүртэл “Беракагийн хөндий” гэж нэрлэсэн билээ.

Onani mutuwo Koperani




2Шастир 20:26
16 Mawu Ofanana  

тэр газраа Бетел хэмээн нэрлэжээ. Тэр хот уг нь Луз гэдэг нэртэй байжээ.


Та нар бас “Таны зарц Иаков бидний ард ирж байгаа” гэж хэлээрэй гэв. Иаков —Би өөрийнхөө түрүүнд явуулж байгаа бэлгээрээ түүнийг тайтгаруулаад, дараа нь би өөрөө түүнтэй уулзвал ах минь намайг хүлээн авч магадгүй гэж боджээ.


ЭЗЭН өөрийг нь хамаг дайснуудынх нь болон Саулын гараас аварсан өдөр Давид энэ дууг ЭЗЭНд дуулав.


Толгойлогч нь Абиезер, удаах нь Иоаш бөгөөд тэд гебеат хүн Шемаагийн хөвгүүд, мөн Азмаветын хөвгүүд болох Иезиел, Пелет нар, Берака, анатот хүн Иехү


Иехошафат өөрийн хүмүүстэйгээ олзоо авахаар ирэхдээ эд зүйл, хувцас болон үнэт зүйлс зэрэг дааж чадахааргүй их юмсыг олов. Тэнд маш их юм байсан учраас тэд гурван хоногийн турш олз авч байв.


Иуда болон Иерусалимын бүх хүмүүс Иехошафатаар тэргүүлүүлэн Иерусалим уруу баяр хөөртэйгөөр буцжээ. Учир нь ЭЗЭН тэднийг дайсных нь ялагдалд баярлуулсан юм.


Дамнуургууд маш урт байсан учир авдрын дамнуургуудын үзүүрүүд нь дотоод ариун газрын наанаас харагдаж байсан боловч гаднаас харагдахааргүй байв. Тэдгээр нь энэ өдрийг хүртэл тэнд байна.


Мосе тахилын ширээ барьж, түүнийгээ “ЭЗЭН бол миний туг” гэж нэрлээд, —


Үүнээс хойш чамайг “Мартагдсан” хэмээн, чиний газрыг “Эзгүй зэлүүд” гэж хэлэхгүй. Харин чамайг “Түүний доторх Миний баяр хөөр” гээд, чиний газрыг “Гэрлэсэн” гэж нэрлэнэ. Учир нь ЭЗЭН чамд баярлан, чиний газар гэрлэх болно.


—Израилийн Бурхан Эзэн магтагдах болтугай! Юу гэвэл Тэр бидэн уруу ирж, Өөрийн ард түмний төлөөх золилтыг гүйцээсэн.


Үүнийг нь Иерусалимд оршин суугч бүхэн мэдсэн агаад уг талбайг өөрсдийнхөө хэлээр Хакелдамах буюу Цуст Талбай хэмээн нэрлэжээ).


Дараа нь Самуел нэг чулуу авч, Мизпа Шен хоёрын дунд тавиад, түүнийг Ебенезер гэж нэрлэн, —ЭЗЭН бидэнд энэ газар хүртэл туслав гэжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa