Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 18:22 - Ариун Библи 2004

22 Тиймээс одоо үзэгтүн, ЭЗЭН эдгээр эш үзүүлэгчдийн тань аманд хуурдаг сүнсийг хийсэн билээ. Учир нь ЭЗЭН таны эсрэг гай гамшгийг тунхаглажээ гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

22 Тиймээс одоо, үзэгтүн, ЭЗЭН энэ эш үзүүлэгчдийн чинь аманд хуурдаг сүнсийг хийсэн билээ. ЭЗЭН таны эсрэг гай гамшгийг тунхаглажээ гэв.

Onani mutuwo Koperani




2Шастир 18:22
18 Mawu Ofanana  

Тэгэхэд Израилийн хаан Иехошафатад —Тэр миний тухай сайн юм эш үзүүлдэггүй, харин бузар мууг л эш үзүүлдэг гэж би чамд хэлсэн биш бил үү? гэв.


Тэрээр хариуд нь “Би явж, түүний бүх эш үзүүлэгчийн аманд хуурдаг сүнс болно” гэв. ЭЗЭН түүнд “Чи түүнийг уруу татаж, ятгагтун. Явж, үүнийгээ хийгтүн” хэмээлээ.


Израилийн хаан Иехошафатад —ЭЗЭНээс асууж болох өөр нэгэн хүн бий. Гэвч тэр миний талаар сайныг хэзээ ч эш үзүүлдэггүй, харин үргэлж бузар мууг хэлдэг учир би түүнийг үзэн яддаг юм. Тэр бол Имлагийн хүү Микаиа юм хэмээн өгүүлжээ. Харин Иехошафат түүнд —Хаан хүн ингэж ярьж боломгүй гэжээ.


Израилийн хаан Иоаш Иудагийн хаан Амазиад хүн илгээн, —Ливанд байсан өргөст бут Ливанд байсан хуш модонд элч илгээн, “Охиноо миний хүүд өгч, гэрлүүлээч” гэжээ. Гэвч Ливанд байсан зэрлэг араатан түүгээр өнгөрөн явж, өргөст бутыг гишгэн дэвсэлжээ.


Хүч чадал хийгээд мэргэн ухаан Түүнтэй хамт бөгөөд төөрөлдөгч хийгээд төөрөлдүүлэгч нь Түүнд харьяалагддаг юм.


ЭЗЭН Мосед —Чи Египетэд буцаж очоод, гарт чинь Миний өгсөн бүх гайхамшгийг Фараоны өмнө үйлд. Харин Би түүний зүрхийг хатуу болгох бөгөөд тэр ард түмнийг явуулахгүй.


ЭЗЭН түүний дотор самуурлын сүнсийг хутгалаа. Тэд Египетийн бүх үйлсийг нь согтуу хүн бөөлжсөндөө хутгалдан гуйвдаг шиг төөрөгдөлд оруулав.


Хар санаатан золгүй еэ! Муу муухай нь түүнтэй хамт байг! Яагаад гэвэл тэр гарынхаа хувийг хүртэх болно.


Тиймээс одоо Иудагийн хүмүүст болон Иерусалимын оршин суугчдын эсрэг ярихдаа “ЭЗЭН ингэж айлдаж байна «Үзэгтүн, Би та нарын эсрэг гай гамшиг бэлтгэж, төлөвлөгөө сэдэж байна. Та нарын хүн нэг бүр өөрийн бузар муу замаас эргэж, өөрсдийн замууд болон үйлсийг шинэчил» хэмээв” гэж хэл.


Харин, хэрэв эш үзүүлэгч үг хэлэхээр ятгагдсан бол тэр эш үзүүлэгчийг ятгасан нь ЭЗЭН Би бөгөөд Би түүний эсрэг мутраа сунгаж, Өөрийн ард түмэн Израилийн дундаас түүнийг устгах болно.


Тийм учраас ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Үзэгтүн, Би энэ ургийн эсрэг нэгэн гамшиг төлөвлөж байна. Үүнээс та нар хүзүүгээ зайлуулж чадахгүй. Та нар ихэмсгээр алхахгүй. Юу гэвэл энэ нь ёрын цаг байх болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa