Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 16:2 - Ариун Библи 2004

2 Тэгэхэд ЭЗЭНий өргөө болон хааны ордны эрдэнэсийн сангуудаас Аса алт, мөнгө авчруулан, Дамаскт амьдарч байсан Арамын хаан Бен-хададад илгээн, —

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

2 Тэгэхэд ЭЗЭНий өргөө болон хааны өргөөний эрдэнэсийн сангаас Аса алт, мөнгө авч Дамаскт амьдарч байсан Арамын хаан Бен-хададад илгээн —

Onani mutuwo Koperani




2Шастир 16:2
8 Mawu Ofanana  

Тэгэхэд ЭЗЭНий өргөө болон хааны гэрийн эрдэнэсийн санд үлдсэн бүх алт, мөнгийг Аса хаман, түшмэдийнхээ гарт өгөөд, Дамаскт амьдарч байсан Арамын хаан Хезионы хүү Табриммоны хүү Бен-хададад илгээн,


Иудагийн хаан Иехоаш нь Иудагийн хаад байсан эцэг өвгөд Иехошафат, Иехорам, Ахазиа нарынхаа зориулан өргөсөн бүх ариун эд юмсыг, өөрийн ариун эд юмсыг болон ЭЗЭНий өргөө ба хааны гэрийн эрдэнэсийн сангуудаас олдсон бүх алтыг Арамын хаан Хазаелд илгээв. Тэгэхэд л Хазаел Иерусалимаас холдон оджээ.


Ахаз ЭЗЭНий өргөө болон хааны гэрийн эрдэнэсийн сангуудаас олдсон мөнгө алтыг авч, Ассирийн хаанд бэлэг илгээв.


Хезекиа түүнд ЭЗЭНий өргөө болон хааны гэрийн эрдэнэсийн сангаас олдсон бүх мөнгийг өгчээ.


Асагийн хаанчлалын гучин зургаа дахь жилд Израилийн хаан Бааша Иудаг довтлон ирж, Иудагийн хаан Асагийн газар уруу хэн боловч орж, гарахааргүй болохоор Рамад бэхлэлт босгов.


Миний эцэг, таны эцэг нарын хооронд байсан шиг тийм гэрээг хоорондоо байгуулъя. Харагтун, би танд энэ алт, мөнгийг илгээсэн билээ. Израилийн хаан Баашатай тогтоосон гэрээгээ цуцлан, түүнийг надаас холдуулахад туслаач гэж уламжлуулав.


Хэдийгээр Ахаз ЭЗЭНий өргөө, хааны болон ноёдын ордноос хувь авч, түүнийг Ассирийн хаанд өгсөн боловч энэ нь түүнд тус болсонгүй.


Дамаскийн талаар. “Хамат болон Арпад нар ичгүүр болов. Учир нь тэд муу мэдээ сонссон билээ. Тэдний зүрх мохов. Далай тайван биш бөгөөд намдаж чадахгүй байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa