Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 13:7 - Ариун Библи 2004

7 Түүн уруу хамгийн олиггүй, үл бүтэх хүмүүс ирж нийлжээ. Соломоны хүү Рехобоам балчир, туршлагагүй, өөрийгөө хамгаалж чадахааргүй байхад түүний хувьд тэд хэтэрхий хүчтэй байлаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

7 Түүн дээр хамгийн олиггүй, үл бүтэх хүмүүс цугларцгаасан бөгөөд Соломоны хүү Рехобоамыг балчир, туршлагагүй, өөдөөс нь зогсож чадахааргүй байхад нь түүний эсрэг тэд хүчээ нэгтгэлээ.

Onani mutuwo Koperani




2Шастир 13:7
20 Mawu Ofanana  

Би тослогдсон хаан атал өнөөдөр дорой байна. Зеруиагийн хөвгүүд болох эдгээр хүмүүс намайг хүнд байдалд оруулж байна. Мууг үйлдэгч нэгэнд муу үйлийнх нь дагуу ЭЗЭН хүртээх болтугай гэв.


Түүний хажууд хоёр үл бүтэх хүнийг суулгаж, тэд нараар Наботын эсрэг «Чи Бурханыг болон хааныг хараасан» гэж гэрчлүүл. Тэгээд түүнийг гаргаж, чулуудан ал” гэсэн байв.


Тэгтэл хоёр үл бүтэх хүн орж ирж, түүний өмнө суув. Тэгээд өнөөх үл бүтэх этгээд нь Наботын эсрэг хүмүүсийн өмнө гэрчлэл хийж, —Набот Бурхан ба хааныг хараасан юм гэв. Тэд Наботыг хотоос гадагш гарган түүн уруу чулуу шидлэн алжээ.


Өөрсдийг нь хаан сонсохгүй байгааг бүх израильчууд хараад, ард түмэн хаанд хариулан —Давидын дотор бидэнд ямар хувь байгаа вэ? Иессийн хүүгээс залгамжлан авах өв бидэнд байхгүй. Израиль аа, хүн бүр өөр өөрсдийн майхан уруу буцацгаа. Давид аа, одоо чи өөрийнхөө гэрийг л харж ханд гэцгээв. Ингээд бүх израильчууд өөр өөрсдийн майхан уруу одоцгоов.


Рехобоам хаан Иерусалимд хүчирхэгжин, ноёрхжээ. Рехобоам ноёрхож эхлэхдээ дөчин нэгэн настай байсан бөгөөд ЭЗЭН Өөрийн нэрийг тэнд байлгахын тулд Израилийн бүх овгоос сонгосон хот болох Иерусалимд арван долоон жил хаанчилжээ. Түүний эх нь аммон эмэгтэй Наама байжээ.


Тэнэгүүд буюу нэр хүндгүй тэд нутгаасаа хөөгдсөн болой.


Би хуурмаг хүмүүстэй хамт суудаггүй, Дүр эсгэгч нартай хамт ч явахгүй.


Өөрийн газар дээр хөдөлмөрлөгч нь талх тариагаар элбэг дэлбэг байх болно. Харин утгагүй юмны араас хөөцөлдөгч нь эрүүл ухааны гачаалд орсон хэрэг.


Өөрийнхөө газрыг хагалагч хүн талх тариагаар арвин байх болно. Харин хоосон мөрөөдлүүдийг мөшгөгч хүн ядуурлаар арвин байх болно.


Хаан нь балчир, ноёд түшмэд нь өглөөжин найрладаг газар нутаг хөөрхийлөлтэй!


Би нялх хөвгүүдийг тэдний ноёд болгож, эрх хүүхдүүд тэднийг захирна.


Гэвч иудейчүүд атаархан, гудамжны хэсэг балмад хэрцгий хүмүүсийг олж бөөгнүүлээд хотыг үймүүлж эхлэв. Ингээд тэднийг барьж авч олны өмнө гаргахаар хайж Иасоны гэрт иржээ.


Ах дүү нар аа, ухаанаараа хүүхдүүд байж болохгүй. Бузар мууд балчир хүүхэд болж, харин ухаанаараа төлөвшсөн хүн бай.


та нарын дундаас өөдгүй хэсэг хүмүүс гарч ирээд, хотынхныгоо уруу татан, “Явж, та нарын мэддэггүй өөр бурхдад зарагдъя” гэж хэлэхийг чи сонсвол,


Учир нь олон тэрслүү хүмүүс, дэмий яригчид хийгээд мэхлэгчид, ялангуяа хөвч хөндөх ёслол үйлдэгсэд байдаг.


Учир нь энэ цагт та нар багш байх ёстой боловч та нарт Бурханы үгсийн эхний үндэснүүдийг заахын тулд дахин та нарт хэн нэг нь хэрэгтэй аж. Та нарт бор хоол бус, харин сүү хэрэгтэй болсон байна.


Ийнхүү Иефта ах дүү нараасаа зугтаан, Тобын нутагт амьдрах болжээ. Үл бүтэх этгээдүүд Иефта уруу цуглаж ирэн, түүний хамт явав.


Тэд Баал-беритийн дуганаас далан шекел мөнгө авч, Абимелехт өгсөнд тэр мөнгөөр үл бүтэх, бодлогогүй этгээдүүдийг хөлслөв. Тэд Абимелехийг дагалдан явлаа.


Зовсон, өрөнд орсон, сэтгэлээр унасан бүх хүмүүс Давид дээр цугларч ирсэн бөгөөд Давид тэдний дээр удирдагч болов. Ийнхүү дөрвөн зуугаад хүн түүнтэй хамт байв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa