2Шастир 13:11 - Ариун Библи 200411 Өглөө, орой бүр тэд ЭЗЭНд шатаалт тахилуудыг өргөн, анхилуун утлагыг уугиулж, ил тавих талхыг цэвэрхэн ширээн дээр тавьдаг бөгөөд алтан дэнлүүний суурийг дэнлүүнүүдийнх нь хамт үдэш бүр асаахад бэлэн байдаг. Учир нь бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий хариуцлагыг сахидаг, харин та нар Түүнийг умартсан билээ. Onani mutuwoАриун Библи 201311 Өглөө, орой бүр тэд ЭЗЭНд шатаалт тахил мөн сайхан үнэрт утлага өргөдөг бөгөөд цэвэр ширээн дээр тавиг талх тавьдаг бөгөөд алтан дэнлүүний сууриуд дэнлүүнийхээ хамт үдэш бүр асаахад бэлэн байдаг. Бид Бурхан ЭЗЭНийхээ хариуцлагыг сахидаг, харин та нар Түүнийг түлхэн хаясан билээ. Onani mutuwo |
Үзэгтүн, амралтын өдрүүд, шинэ сарны гэх мэт манай Бурхан ЭЗЭНий тогтоож өгсөн баяр ёслолуудын үеэр Түүний өмнө анхилуун үнэртнийг уугиулж, үргэлжид ил тавих талхыг тавьж, өглөө оройны шатаалт тахилуудыг өргөх ёстой. Үүний тулд би өөрийн Бурхан ЭЗЭНий нэр дээр өргөө босгож, Түүнд зориулах гэсэн юм. Энэ бол Израилийн мөнхийн үүрэг.