Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 12:15 - Ариун Библи 2004

15 Рехобоамын үйлсийг эхнээс нь дуустал, угийн бичгийнх нь тэмдэглэлийн дагуу эш үзүүлэгч Шемаиа, үзмэрч Иддо нарын тэмдэглэлд бичээгүй гэж үү? Рехобоам, Иеробоам нарын хооронд дайнууд үргэлжилсээр байв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

15 Рехобоамын урьд хождын түүх нь удмын бичгийн дагуу эш үзүүлэгч Шемаиа, үзмэрч Иддо нарын тэмдэглэлд бичигдсэн бус уу? Рехобоам, Иеробоам нарын хооронд дайн дажин үргэлжилсээр байв.

Onani mutuwo Koperani




2Шастир 12:15
13 Mawu Ofanana  

Гэвч Бурханы хүн Шемаиад Бурханы үг ирж, —


Давид хааны үйлс нь эхнийхээсээ эцсийнх хүртэл үзмэрч Самуелын шастир, эш үзүүлэгч Натаны шастир болон үзмэрч Гадын шастирт бичигдсэн бөгөөд


Гэвч Бурханы хүн Шемаиад ЭЗЭНий үг ирж, —


Шишакаас болоод Иерусалимд цугларсан Рехобоам болон Иудагийн ноёд уруу эш үзүүлэгч Шемаиа ирж, тэдэнд —ЭЗЭН ийн айлдахдаа “Та нар Намайг умартсан учраас Би ч мөн та нарыг Шишакт өгөн умартсан” хэмээв гэж хэлэв.


Иеробоам хааны арван наймдугаар жилд Абиа Иудагийн хаан болжээ.


Тэрээр Иерусалимд гурван жилийн турш хаанчлав. Түүний эх нь Гибеагийн Уриелийн охин Микаиа байв. Абиа, Иеробоам нарын хооронд дайн болж байв.


Абиагийн бусад үйлс буюу түүний үгс, түүний замууд эш үзүүлэгч Иддогийн тайлбарт бичигдсэн билээ.


Асагийн үйлс эхнийхээсээ сүүлийнх хүртэл, харагтун, Израиль болон Иудагийн Хаадын Номд тэмдэглэгдсэн билээ.


Иехошафатын бусад үйлс эхнээсээ төгсгөл хүртэл, харагтун, тэд Израилийн Хаадын Номд бичигдсэн Хананигийн хүү Иехүгийн шастирт тэмдэглэгдсэн юм.


Түүний бусад үйлс болон бүх замнал нь эхнээсээ төгстөл хүртэл, харагтун, тэдгээр нь Иуда болон Израилийн Хаадын Номд тэмдэглэгдсэн билээ.


түүний үйлс эхнээсээ дуустал, харагтун, тэдгээр нь Израиль ба Иудагийн Хаадын Номд бичигдсэн юм.


Соломоны бусад үйлсийг, эхнээс нь дуустал нь эш үзүүлэгч Натаны тэмдэглэлд, шилон хүн Ахиагийн эш үзүүллэгт болон Небатын хүү Иеробоамын талаар үзмэрч Иддогийн харсан үзэгдлүүдэд бичээгүй гэж үү?


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa