Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Самуел 23:4 - Ариун Библи 2004

4 наран мандах өглөөний гэрэл, үүлгүй цэлмэг өглөө, борооны дараах нарнаар газарт ургах нялх ногоо мэт”.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

4 Наран мандах өглөөний гэрэл, Үүлгүй цэлмэг өглөө, Борооны дараах нарнаар газарт ургах Ургамал ногоо мэт ажгуу.”

Onani mutuwo Koperani




2Самуел 23:4
17 Mawu Ofanana  

Таны хүчний өдөр Таны ард түмэн ариун гоёл чимгээ зүүн сайн дураараа үйлчлэх болно. Үүр хаяарахад Таны залуучууд шүүдэр мэт Танд ирнэ.


Тэрээр хатсан өвсөн дээр бороо шиг, Газар хөрсийг усалдаг ширүүн бороо шиг бууж ирэх болтугай.


Түүний үр удам нь мөнхөд амьдарч, Түүний сэнтий Миний өмнөх нар шиг байна.


Харин шударга зөв хүмүүсийн жим болбоос үүрийн гэгээ мэт агаад, Тэр нь өдрийг авчрах хүртэл улам тод гэрэлтсээр байх болно.


Иймээс “Би Өөрийн орших газраас гэрэл доторх гялалзсан халуун мэт, ургац хураах үеийн аагим халуун шиг, шүүдрийн үүл мэт тайван харж байх болно” гэж ЭЗЭН надад айлдав.


Тэр өдөр ЭЗЭНий Мөчир үзэсгэлэнтэй, сүр жавхлантай болж, газрын үр жимс Израилийн амьд үлдэгсдийн бахархал, чимэг нь болно.


“Бос, гэрэлт. Учир нь чиний гэрэл ирж, ЭЗЭНий цог жавхлан чиний дээр мандаж байна.


Үндэстнүүд чиний гэрэл уруу, хаад нь чиний мандах туяа уруу ирнэ.


Тиймээс мэдэцгээе, ЭЗЭНийг мэдэхийн тулд шамдацгаая. Түүний ирэх нь үүр цайхын адил гарцаагүй. Тэр бидэн дээр бороо мэт, газрыг услах хаврын бороо мэт ирнэ.


Тиймээс Би эш үзүүлэгчдээр дамжуулж тэднийг хэсэгчин цавчсан. Би Өөрийн амны үгээр тэднийг алсан. Та нарын дээрх шүүлт нь цахилах аянга мэт юм.


Иаковын үлдэгсэд нь олон ард түмний дунд ЭЗЭНээс ирсэн шүүдэр мэт, ургамал ногоон дээр орох бороо мэт байх болно. Бороо нь хүнийг хүлээдэггүй, эсвэл хүмүүний хөвгүүдийн төлөө саатдаггүй юм.


“Гэвч Миний нэрээс эмээгч та нарын төлөө зөв шударгын нар мандах бөгөөд түүний гэрэл эдгээх туяагаар гийгүүлнэ. Та нар урагш явж, хашаанаас гарсан тугалууд мэт харайлгах болно.


Иохан гэрлийн тухай гэрчилж, бүгдийг өөрөөрөө дамжуулан итгүүлэхийн тулд гэрчлэл хийхээр иржээ.


Миний сургаал бол орох бороо, миний хэлэх үг бол унах шүүдэр, шинэ зүлгэн дээр буух борооны дусал, өвс ногоон дээр орох аадар юм.


ЭЗЭН минь, бүх дайснуудаа ийнхүү устгаж, харин Түүнийг хайрлагчид өөрсдийн дунд мандах нар мэт байлгаач гэв. Газар нутаг дөчин жилийн турш тайван байлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa