48 Миний өмнөөс өшөө авдаг, хүмүүсийг миний эрхэн дор оруулдаг Бурхан,
48 Миний төлөө өшөө авдаг Бурхан, Хүмүүсийг миний дор оруулдаг.
Задокийн хөвгүүн Ахимааз —Би хаан дээр гүйж очоод, дайснуудынх нь гараас түүнийг ЭЗЭН чөлөөлсөн гэдгийг мэдэгдье гэв.
Тэр үед куши хүн хүрч ирэн —Хаан эзэнд баяртай мэдээ дуулгая. ЭЗЭН өнөөдөр таныг эсэргүүцэгч хамаг хүмүүсийн гараас таныг чөлөөллөө гэв.
Тэгээд тэд Иш-бошетын толгойг Хебронд буй Давидад авчран, хаанд —Харагтун, энэ бол таны аминд заналхийлж байсан таны дайсан Саулын хүү Иш-бошетын толгой. ЭЗЭН өнөөдөр Саул болон түүний үр удмаас эзэн хааны минь төлөө өшөө ийнхүү авахуулав гэж айлтгав.
ЭЗЭН миний Эзэнд “Би чиний дайснуудыг хөлийн чинь гишгүүр болгох хүртэл Миний баруун гар талд суу” гэдэг.
Тэр бол миний хайр энэрэл ба миний цайз, Миний бэхлэлт ба миний аврагч, Миний бамбай ба миний хоргоддог Нэгэн, Хүмүүсийг минь миний дор захируулагч.
Өшөө авалтын Бурхан болох ЭЗЭН, Өшөө авалтын Бурхан, гэрэлтээч!
Учир нь Тэр бүх дайснуудаа Өөрийн хөл дороо оруулах хүртэл ноёрхох ёстой.
Өшөө авалт нь Минийх. Тэдний хөл алдах тэр цагт Би хариугаа авна. Тэдний гамшгийн өдөр ойртож байна. Тэдэнд нүүрлэн тулгарах зүйлс нь тэдэн уруу яарч байна” гэнэ.
ЭЗЭН та бид хоёрыг шүүж, ЭЗЭН танаас өшөөг минь авах болтугай. Харин миний гар таны эсрэг байхгүй.
ЭЗЭН таны тухай амласан сайн сайхан бүгдийнхээ дагуу эзэнтэнд минь гүйцэтгэж, таныг Израилийн удирдагчаар томилох цагт
Давид Набалыг үхсэнийг сонсоод, —Набалын гарт доромжлогдсон миний өшөөг авч, Өөрийн боолоо бузар мууг үйлдэхээс зогсоосон ЭЗЭН магтагдах болтугай. ЭЗЭН Набалын нүглийг түүний толгойд хариулав хэмээн өгүүлэв. Тэгээд Давид хүн илгээж, Абигаилыг эхнэрээ болгох гэж байгаа тухай хэлүүлэв.