Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Самуел 21:17 - Ариун Библи 2004

17 Гэвч Зеруиагийн хөвгүүн Абишаи Давидад туслан, филистчүүдийг цохиж, түүнийг алав. Тэр үед Давидын цэргүүд түүнд тангараглан —Израилийн гэрлийг унтраахгүйн тул та дахин бидэнтэй хамт тулалдаанд бүү гарагтун гэж өгүүлэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

17 Гэвч Зеруиагийн хөвгүүн Абишаи, Давидад туслан филистчүүдийг цохиж, түүнийг алав. Тэр үед Давидын цэргүүд түүнд тангараглан —Израилийн гэрлийг унтраахгүйн тул та дахин бидэнтэй хамт тулалдаанд бүү гарагтун гэж хэлэв.

Onani mutuwo Koperani




2Самуел 21:17
14 Mawu Ofanana  

Тэгтэл бүх л гэрийнхэн шивэгчин миний эсрэг босож, “Ахыгаа алсан хүнийг бидэнд тушаагтун. Түүнд алагдсан ахынх нь амийн төлөө бид түүнийг алж, бас энэ гэрийн удмыг тасалъя” гэцгээв. Тэд ингэснээрээ надад үлдсэн ганц очийг минь унтрааж, газар дээр нөхрөөс минь нэрийг нь ч, үр удмыг нь ч үлдээхгүй болгох юм гэж айлтгав.


Давид хүмүүсийнхээ гуравны нэгийг Иоабын удирдлаганд, гуравны нэгийг Иоабын дүү, Зеруиагийн хөвгүүн Абишаин удирдлаганд, үлдсэн гуравны нэгийг гит хүн Иттаин удирдлаганд хуваарилав. Хаан хүмүүст —Миний бие бас та бүхэнтэй хамт явах болно гэв.


Харин хүмүүс —Та явж болохгүй. Учир нь бид зугтвал, тэд биднийг хайхрахгүй. Бидний хагас нь үхсэн ч тэд биднийг хайхрахгүй. Харин та бидний түмэн хүнтэй тэнцэнэ. Тиймийн тул та хотоос бидэнд туслахад бэлэн байх нь дээр гэв.


Надад гай гамшиг тохиолдсон өдөр тэд надтай нүүр тулгарсан боловч ЭЗЭН миний тулгуур байлаа.


ЭЗЭН минь, Та миний гэрэл учраас ЭЗЭН харанхуйг минь гэрэлтүүлдэг.


Нэг овгийг Соломоны хүүд өгнө. Тэгвэл Өөрийн нэрээ байлгах гэж Миний сонгосон Иерусалимд Миний зарц Давид миний өмнө үргэлж гэрэлтэх болно.


Гэсэн хэдий ч Давидыг бодон түүний Бурхан ЭЗЭН түүнийг залгамжлах хүүг өсгөж, Иерусалимыг сэргээн тогтоохын тулд түүнд Иерусалимд нэгэн дэнлүүг өгчээ.


Тэнд Би Давидын эврийг ургуулна. Би Өөрийн тослогдогчийн төлөө дэнлүүг бэлтгэсэн юм.


Та хаадад авралыг хайрлаж, Өөрийн зарц Давидыг бузар илднээс авардаг билээ.


Бурхан бол бидний хоргодох газар болон хүч чадал, Зовлон дундах бодит тусламж юм.


Тэгэхэд Кареагийн хүү Иоханан Мизпад Гедалиатай нууцаар ярьж, —Би явж, Нетаниагийн хүү Ишмаелыг алъя. Тэгээд хэн ч мэдэхгүй! Тан уруу цугларсан бүх иудейчүүд тархаж, Иудагийн үлдэгсэд устахаар тэрээр юунд таныг алах ёстой юм бэ? гэв.


Иохан бол асаж, гэрэлтэж байсан дэнлүү байв. Та нар түүний гэрэлд түр зуур баярлахыг хүсэж байсан.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa