Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Самуел 19:28 - Ариун Библи 2004

28 Эцгийн минь гэрийнхэн бүгд хааны өмнө юу ч биш, үхвэл таарах хүмүүс байсан боловч, боол намайг та өөрийнхөө хоолны ширээнд хооллох хүмүүсийн дунд оруулав. Тиймээс би хаанд дахин гомдоллох ямар эрхтэй юм бэ? гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

28 Эцгийн минь гэрийнхэн бүгд хааны өмнө юу ч биш, үхвэл таарах хүмүүс байсан боловч, боол намайг та өөрийнхөө хоолны ширээнд хооллох хүмүүсийн дунд оруулсан. Тиймээс би хаанд дахин гомдоллох ямар эрхтэй билээ? гэв.

Onani mutuwo Koperani




2Самуел 19:28
12 Mawu Ofanana  

Би Танаас өчүүхэн зарц надад үзүүлсэн хайр ерөөл, үнэн шударга бүхнийг хүртэх зохисгүй. Би энэ Иордан голыг ганцхан таягтайгаа гаталж очсон. Харин би одоо хоёр ч хэсэг сүрэгтэй болсон.


Тэгээд шивэгчин тань “Миний эзэн хааны үг намайг тайтгаруулах болтугай. Учир нь Бурханы тэнгэр элч шиг миний эзэн хаан сайн мууг ялгадаг билээ. Таны Бурхан ЭЗЭН тантай хамт байх болтугай” гэж хэлсэн билээ гэв.


Энэ хэргийн байдлыг өөрчлөхийн тулд таны зарц Иоаб ийм зүйлийг үйлдэв. Харин миний эзэн Бурханы тэнгэр элч мэт мэргэн бөгөөд энэ газар дээрх бүх зүйлийг мэддэг билээ гэв.


Хэрэв Тэр “Би чамайг сайнаар таалдаггүй” хэмээн өгүүлбэл Таны зарц би энд байна. Та надад тааллаараа үйлдэх болтугай гэе.


Хаан —Эзний чинь хөвгүүн хаа байна? гэхэд Зиба хаанд —Тэр “Өнөөдөр Израилийн гэр эцгийн минь хаанчлалыг надад эргүүлж өгнө” хэмээн өгүүлээд, Иерусалимд үлдсэн гэв.


Хаан түүнд —Чи юунд өөрийнхөө хэргийг ярина вэ? Чамд болон Зибад газар хувааж өгнө гэж би шийдсэн гэж хэлэв.


Танай эзний ач хүү хоол хүнстэй золгохын тулд чи өөрөө хөвгүүд болон боолуудтайгаа түүнд зориулан газрыг хагалж, үр жимсийг нь авчирч өгч бай. Гэлээ ч эзний чинь ач хүү Мефибошет миний ширээнд тогтмол хооллох болно гэв. Зиба арван таван хөвгүүн, хорин боолтой ажээ.


Ингээд Мефибошет хааны ширээнд тогтмол хооллодог байсан тул Иерусалимд амьдрав. Тэр хоёр хөлгүй байв.


Долоон жилийн эцэст мөнөөх эмэгтэй филистчүүдийн нутгаас буцаж ирэв. Тэр өөрийн гэр, өөрийн талбайн талаар хаанд хүсэлт гаргахаар явжээ.


Чиний хийсэн зүйл сайн биш. ЭЗЭНий амьд буйгаар тангараглан өгүүлэхэд, та нар үхвэл зохилтой. Учир нь та нар өөрсдийн эзэн, ЭЗЭНий тосолсон хүнийг хамгаалсангүй. Одоо хааны толгойн хажууд байсан хааны жад ба савтай ус хаана байгааг харагтун хэмээн өгүүлэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa